Коронавирусын халдварын тархалтын үед үр дүнтэй арга хэмжээ авсан улсуудын туршлага

Коронавирусын халдварын тархалтын үед үр дүнтэй арга хэмжээ авсан улсуудын туршлага

Үүсгэсэн огноо: 2020-11-20

    СИНГАПУР УЛС

2003 онд Сингапур улсад Амьсгалын цочмог халтай хам шинж (SARS)ийн халдвараар 203 хүн өвдөж, 33 хүн нас баржээ. Энэ үеэс тус улс өвчлөлийн дараагийн давлагаанд бэлдэж эхэлсэн байна.

Сингапур дэлхийн бусад улсуудтай нягт холбогдсон, олон улсын худалдаа наймаанаас ихээхэн хамааралтай улс билээ. Тус улсын Чанги олон улсын нисэх буудал нь жилдээ 68,3 сая зорчигч дамжин өнгөрдөг маш том агаарын төв (Hub) юм.

Цагаан сарын баяраас өмнө Хятадын Хубэй мужаас гарч явсан нийт 5сая хүний 10000 орчим нь Сингапурт ирсэн байна. Эдгээрээс зарим нь Сингапурт нэвтрэн орсон бол зарим нь дамжин өнгөрчээ. Сингапур улс 2003 оноос л энэхүү тархалтад бэлдэж байжээ. Амьсгалын цочмог халтай хам шинж (SARS)-ийн халдвараас хойш халдварт өвчний үеийн бэлэн байдалд ихээхэн хөрөнгө оруулалт хийжээ.

Өвчний хяналт болон хил гааль дээрх илрүүлгийг нэмэгдүүлэх, эмнэлгүүдийн хариу арга хэмжээ авах хүчин чадлыг нэмэгдүүлэх (өвчтөн хүлээн авах, зохион байгуулах системийг нэвтрүүлэх зэргээр), эрүүл мэндийн салбарын ажилчдыг сургах, халдварт өвчний үндэсний төвийг байгуулах зэргээр олон үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. SARS халдварт өвчний талаар олон нийтийн мэдлэгийг сайжруулсан ба олон нийт хэрхэн өвчинтэй тэмцэхэд чухал үүрэгтэй оролцож болохыг ойлгуулжээ.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Бусад мэдээ, мэдээлэл