Коронавирусын халдварын тархалтын үед үр дүнтэй арга хэмжээ авсан улсуудын туршлага

Коронавирусын халдварын тархалтын үед үр дүнтэй арга хэмжээ авсан улсуудын туршлага

Үүсгэсэн огноо: 2020-11-20

 ӨМНӨД СОЛОНГОС

  Өмнөд Солонгос болон АНУ нь Ковид-19 анхны тохиолдлоо зэрэг буюу 2020 оны нэгдүгээр сарын дунд үед илрүүлсэн. Гэсэн хэдий ч эдгээр хоёр орон өвчний үзүүлсэн нөлөө харилцан адилгүй байна. АНУ-ын ихэнх мужуудад халдвар ихээр тархаж байхад Солонгос улс бүх нийтийг хамарсан хөл хорионы дэглэм тогтоолгүй, эдийн засгаа зогсоолгүйгээр өвчний тархалтыг түргэн хугацаанд тогтоон барьж чадсан. Тус улсад халдварын голомт одоог хүртэл байсаар байгаа бөгөөд саяхан аж үйлдвэрийн газар болон шөнийн клубаас өвчин дэгдсэн боловч нэг хүнд ногдох эдийн засгийн агшилт ба нас баралтын тоогоор дэлхийд хамгийн бага байгаа юм.

 Бэлтгэл байдал

Тус улс Ковид-19-ийн анхны тохиолдол илрэхээс сар хүрэхгүй хугацааны өмнө уушгины хатгалгааны оргил үе дэх яаралтай тусламжийн бэлэн байдлаа хангасан байсан бөгөөд тус улсад илэрсэн анхны тохиолдол нь харьцангуй залуу хүн байсан байна. Гэвч хэрвээ Өмнөд Солонгос улсын амжилтыг аз хэмээн үзэх юм бол зөвхөн бэлтгэлтэй хүмүүсийг л аз дайрдаг юм. Энэхүү цар тахлын үеийн хариу арга хэмжээний талаар нарийн судалж байхад “Ковидын өмнө болсон 2 зүйл надад маш их
сэтгэгдэл төрүүлсэн” гэж нийгмийн бодлогын судалгааны байгууллага болох RAND корпорацийн ахлах судлаач Женифер Буи хэлэв.
2015 онд Ойрх Дорнодын Амьсгалын замын Хам шинж (MERS) дэгдэж 38 хүн нас барснаар тус улс халдварт өвчний хариу арга хэмжээний талаар маш том сургамж авсан бөгөөд үүний дараа Өмнөд Солонгос улс нь нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн арга хэмжээнд зарим томоохон өөрчлөлтүүдийг хийсэн. Үүний үр дүнд цар тахлын дэгдэлтэд бэлэн байгаа нь магадгүй яагаад коронавирусын аюулаас амархан мултарч гарсныг тайлбарлаж болох юм.

Хууль тогтоомжоор БНСУ-ын Өвчнийг Хянах болон Урьдчилан сэргийлэх төвүүд (Korean Centers for Disease Control and Prevention) нь 28 компаниас өвчтөнүүдийн хувийн мэдээлэл ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн ба түүний дотор зээлийн карт, ухаалаг утасны GPS мэдээллийг ашиглан Ковид-19-ийн халдвар авсан хүмүүсийн хөдөлгөөнийг хянах боломж олгосон. Энэ үйл ажиллагааны тусламжтайгаар халдвар авсан хүмүүсийг хурдан шуурхай илрүүлэх тэдэнтэй хавьтал болсон хүмүүсийг түргэн хугацаанд илрүүлж, тусгаарлах болон эмчлэх, үр дүнтэйгээр хянах боломжтой болсон.

Цар тахалд зориулсан шинжилгээ болон эмчилгээний төвүүд MERS-ээс үлдсэн сургамжууд нь Өмнөд Солонгосын эрүүл мэндийн байгууллагын ашиглалт болон олон нийтийн харилцааны талаарх чухал шийдвэр гаргахад нөлөөлсөн юм. MERS-ийн халдвар ихэнх тохиолдолд эмнэлгийн байгууллага болон өвчтөний хүлээлгийн өрөөнд тархаж байсан бөгөөд Засгийн газар MERS-ын тархалтын голомт болсон эрүүл мэндийн байгууллагуудын нэрийг зарлахгүй байсан нь хүн амын дунд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхээс айдастай нөхцөл бий болгож байсан.

Ковид-19 хувьд бүх зүйл өөр байсан. MERS-ийн дараах чухал зохицуулалтын нэг бол Өмнөд Солонгос улсын хууль тогтоомжид үндэсний болон орон нутгийн засаг захиргаа,нийгмийн эрүүл мэнд болон аж үйлдвэрийн салбарт дахин тархалт гарсан тохиолдолд гүйцэтгэх үүрэг хариуцлагыг тодорхой болгосон явдал байв. Үр дүнд нь Ковид-19 дэгдэлтийн цаг алдалгүй түргэнхугацаанд хамтран ажилласнаар маск, бээлий, оношлогооний иж бүрдэл, хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг өргөжүүлсэн. Олон тооны хувийн хамгаалах хэрэгслийн тусламжтайгаар цар тахлын эрт үед өндөр эрсдэлтэй хүн амаас хамгаалахад үр дүнтэй байсан байна. Оношилгооны олон тооны иж бүрдлийн тусламжтайгаар нийгмийн эрүүл байгууллагууд Ковид-19-ийн тохиолдлыг тогтооход илүү хялбар байсан.

Өргөн хүрээг хамарсан дата цуглуулга
Ингэснээр хоёр дахь чухал өөрчлөлтийн төвшинд хүрэх суурийг тавьсан.Тархалтын эрт үед эрүүл мэндийн байгууллагуудын гадна 600шинжилгээний төв, мөн хөнгөн болон хүнд халдвартай хүмүүсийгтусгаарлах болон халамжлахад зориулсан эмнэлэг болон клиникийн бус байгууламжуудыг байршуулсан. Энэ нь тус улсын хүн ам эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх айдсыг бууруулсан.

Эрдэмтдийн удирдсан өдөр тутмын мэдээлэл

Өмнөд Солонгосын Эрүүл Мэндийн Яам нь улс төрчдөөр бус эрдэмтдээрудирдуулан өдөр бүр олон нийтэд мэдээлэл хүргэдэг байсан ба энэхүү мэдээллээр тасралтгүй хангадаг байсан нь иргэдийнхээ дунд ойлголцол, итгэлцлийг бий болгоход хувь нэмрээ оруулсан байна.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Бусад мэдээ, мэдээлэл