АШУҮИС-ийн МАУОУС-ийн хамт олон Ковид өвчний тандалт, хяналт, эрт сэрэмжлүүлэх, өвчний эрсдэлийг багасгаж, хүний өвчлөл, эндэгдлийг бууруулах, хадвар тархахаас сэргийлэн ажиллаж буй Зоонозын өвчин судлалын төвийн хамт олонд ЭМЯ-ны сайдын 2020/03/16-ны А/185 тушаалаар батлагдсан Ковидын халдварын үед МУАУ-аар тусламж үзүүлэх эмчилгээний түр зааврын тан эмүүдээс 8 нэр төрлийн 330 хүн тун, 1,130.4 мян төгрөгний эмийг хандивлав. Тус сургуулийн МАУОУС-ийн захирал Д.Цэнд-Аюуш, ДӨСТ-ийн профессор С.Сээсрэгдорж, УЖСТ-ийн эрхлэгч АУ-ны доктор Б.Цэрэнцоо, МАУСТ-ийн гэрээт багш Б.Цогт, МЯЭ-ийн МУАУТ-ийн эм найруулагч Ц.Сарантуяа нар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирал АУ-ны доктор, дэд профессор Н.Цогбадрахад хандивыг гардуулан өглөө. Тус төв нь нийт 103 ажилтантай бөгөөд бүх халдварын голомтод ажиллаж, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган цаг наргүй ажиллаж буй тул дархлаа болон эрүүл мэндийг дэмжих зорилгоор Монголын Уламжлалт анагаах ухааны тан эмүүдийг хандивлаж, өвлийн улиралд уламжлалт аргаар хэрхэн дархлаагаа дэмжих талаар зөвлөгөө өгөв.
|
Монгол улсад резиденсийн сургалт нэгдсэн зохион байгуулалтад шилжиж эхэллээ Дуусах хугацаа: 1//
|
16
Oct
2020 |
"Дархлаа судлал 30 жил" ойн хүрээнд зохион байгуулж буй олон улсын хуралд оролцохыг урьж байна Дуусах хугацаа: 10/15/2020
|
10
Jun
2020 |
“ҮР ДҮНД СУУРИЛСАН ЧАНАРЫН ХӨГЖИЛ-2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ БАГА ХУРАЛ БОЛНО Дуусах хугацаа: 6/10/2020
|