Оюутнуудыг “КОВИД-19”-ийн урьдчилсан шинжилгээнд хамруулна

Оюутнуудыг “КОВИД-19”-ийн урьдчилсан шинжилгээнд хамруулна

Үүсгэсэн огноо: 2020-11-23
 
БСШУСЯ-наас Ковид -19 цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын асуумж судалгааг авч дууслаа.
Энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад сурч байгаа гадаад улсын оюутнуудад англи хэл дээр асуумжийг бөглүүлэх ажлыг их, дээд сургуулиудын гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарч зохион байгууллаа.
Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдав.
Ирэх даваа гарагаас эдгээр оюутныг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгааг мэдээллээ.
 

Бусад мэдээ, мэдээлэл