“COVID-19 халдварын үеийн оношлогоо, шинжилгээний арга зүй” сургалт явууллаа

“COVID-19 халдварын үеийн оношлогоо, шинжилгээний арга зүй” сургалт явууллаа

Үүсгэсэн огноо: 2020-11-25

  Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 4 сарын 23-ны өдрийн А/259 дугаар тушаалаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын сэргийлэлт, хяналт болон эмнэлзүй” сургалтаар бэлтгэгдсэн лабораторийн чиглэлийн үндэсний сургагч багш нар, ЭМЯ-ны дэргэдэх Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, АШУҮИС-ын эрдэмтэн багш нарын баг бүрэлдэхүүн хяналт үнэлгээ, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн ажлын байрны бэлэн байдалд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, шинжилгээний арга зүйн сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Халдварын оношлогооны илрүүлэг шинжилгээний арга болох хамар залгиураас антиген тодорхойлох түргэвчилсэн оношлуурын заавар, цусанд эсрэгбие тодорхойлох түргэвчилсэн оношлуурын заавар, хувийн хамгаалах хэрэгслийн товч аргазүйн заавар, ӨЭМТ-д шинжилгээ хийх бэлэн байдлыг үнэлэх хуудас болон лабораторийн оношлогооны чиглэлийн бусад баримт бичгийг боловсруулан хамтран ажиллаж байна. АШУҮИС-ын Био-Анагаахын сургуулийн багш, ажилтнууд, Прецилаб лабораторийн хамт олонтой хамтран Нийслэлийн онцгой байдлын штаб, НЭМГ, МХЕГ, Нийслэлийн Захирагчийн албаны 300 гаруй ажилтан, албан хаагчдад COVID-19 түргэвчилсэн оношлуурын шинжилгээг хийж, зөвлөгөө өгсөн байна. 

2020 оны 11 сарын 15-аас эхлэн нийт 5 удаагийн цахим болон танхимын дадлага сургалт, хяналт үнэлгээнд анд  нийслэлийн болон хөдөө орон нутгийн, дүүргийн оношлогооны цэгүүд, өрхийн эрүүл мэндийн 250 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагджээ.

 Үүнд:

Чингэлтэй дүүргийн 12 Өрхийн Эрүүл Мэндийн Төвд АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Л.Энхсайхан ажлын байрны сургалт, бэлэн байдлын хяналт, үнэлгээг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Баянзүрх дүүргийн 3 цэгт, 4 Өрхийн Эрүүл Мэндийн Төвд АШУҮИС-ийн АУС-ийн Лабораторийн тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Т.Хосбаяр ажлын байрны сургалт, бэлэн байдлын хяналт, үнэлгээг хийж, арга зүйн зөвлөгөө өгсөн. 

ХУД, Чингэлтэй дүүргийн сорьц авах цэгүүдээр АШУҮИС-ийн БиоАС-ийн гэрээт багш, НЭМГ-ийн Биоаюулгүй ажиллагаа, лабораторийн оношзүйн зөвлөх, АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэн, НЭМГ-ийн Оношзүй, лабораторийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О.Аззаяа нар ажлын байрны сургалт, бэлэн байдлын хяналт, үнэлгээг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. 

Бусад мэдээ, мэдээлэл