Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “ЭМНЭЛГИЙН МЕНЕЖЕР” мэргэжилээр мэргэшүүлэх сургалт эхэллээ.

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “ЭМНЭЛГИЙН МЕНЕЖЕР” мэргэжилээр мэргэшүүлэх сургалт эхэллээ.

Үүсгэсэн огноо: 2014-03-21

     НЭМС-ийн дэргэдэх ЭМБСТ эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан 1 жилийн хугацаатай мэргэшүүлэх сургалтыг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ЭМБМ-ийн тэнхим болон эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн судлаач нартай хамтран зохион байгуулж эхэллээ.

Тус сургалтанд ЭХЭМҮТ, Булган аймгийн ЭМГ, Булган, Тэшиг, Сайхан сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Баянхонгор, Хөвсгөл аймгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалт “Хэрэгцээнд тулгуурлан суралцах” аргад тулгуурлан зохион байгуулагдахаараа төгсөлтийн дараах бусад сургалтаас онцлогтой юм.

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

 

Other news