“Бичил амь судлал, Дархлаа судлалын орчин үеийн ололт” (Current advances in Microbiology and Immunology) эрдэм шинжилгээний олон улсын IV хурал болно

“Бичил амь судлал, Дархлаа судлалын орчин үеийн ололт” (Current advances in Microbiology and Immunology) эрдэм шинжилгээний олон улсын IV хурал болно

Үүсгэсэн огноо: 2014-03-25

Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг, ЭМЯ-ны дэргэдэх Дархлаа судлалын болон Лабораторийн био-аюулгүй ажиллагааны мэргэжлийн салбар зөвлөл,  ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургууль хамтран “Бичил амь судлал, Дархлаа судлалын орчин үеийн ололт” (Current advances in Microbiology and Immunology) эрдэм шинжилгээний олон улсын IV хурлыг 2014 оны 6-р сарын 19-21-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Анхны хурлыг 2008 онд,  II хурлыг 2010 онд, III хурлыг 2012 онд тус тус амжилттай зохион байгуулсан юм. 

 

Бичил амь, Дархлаа судлалын салбарт гарсан сүүлийн үеийн ололт амжилттай танилцах, шинэ мэдээлэл солилцох, манай орны анагаах ухааны салбарын тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гадаадын ижил төстэй байгууллага, судлаачидтай хамтран ажиллах боломжийг нээх зорилготой энэ онд зохион байгуулагдах IV хуралд АНУ, Япон, ХБНГУ, ОХУ, БНСУ, Тайвань, Франц зэрэг орны 10 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, бичил амь-дархлаа судлалын шинжлэх ухааны ололт, дэвшилт шинэ технологийг монголын эмч, эрдэмтэн, судлаач нарт хүргэнэ.

 

Хурлын үеэр МДБАСН гишүүд, нийт эмч, мэргэжилтнүүдэд зориулсан 2 багц цагийн сургалт-семинар зохион байгуулагдах бөгөөд танай байгууллагын эмч, мэргэжилтнүүд энэ хурал, сургалт-семинарт идэвхитэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

 

Хуралд илтгэх эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй бичих зааврыг хавсаргав.

 

Жич: хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.msim.mn сайтаас авна уу

hutulbur.pdf

Бусад мэдээ, мэдээлэл