ХБНГУ-ын Денкфарм компанийн тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо.

ХБНГУ-ын Денкфарм компанийн тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо.

Үүсгэсэн огноо: 2014-03-26

    ХБНГУ-ын Денкфарм компани нь Анагаахын их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан шилдэг оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг сурлагын өндөр амжилт үзүүлж байгаа болон судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцож, бусдыг манлайлах чадвараараа шалгарсан оюутнуудыг дэмжих зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд 3 оюутанд олгохоор зарласан билээ.

    Энэ тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон оюутнуудаас бүх үзүүлэлтээрээ тэргүүний байсан оюутнуудад тэтгэлэгийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээ боллоо.  Арга хэмжээнд ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатар, дэд захирал Н.Сүмбэрзул, дэд захирал Б.Амарсайхан, АУС-ын захирал С.Мөнхбаярлах, ХБНГУ-ын Денкфарма компанийн олон улсын худалдааны хэлтсийн дарга Франк Циммерманн (Frank Zimmermann),  Денкфарма компаний Монгол дахь төлөөлөгчийн газарын хамт олон, ЭМШУИС-ийн захиргааны албаны төлөөлөгчид, оюутан залуусын төлөөлөл байлцлаа.

“Монгол улсын ирээдүй болсон шилдэг тэргүүний оюутнуудтай уулзаж байгаадаа баяртай байна. Мөн тэдгээрээс тэргүүний болж шалгарсан оюутнуудад тэтгэлэг гардуулж байгаадаа их баяртай байна. Энэ тэтгэлэгт хөтөлбөр маннь цаашид үргэлжлэн илүү өргөн хүрээг хамрана гэдэгт итгэлтэй байна.” гэж Денкфарма компанийн төлөөлөгч хэлж оюутан залуусын цаашдын сургалт, эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт хүслээ.

Тэтгэлэг авсан оюутанууд:

1.Сайнбатын Нямхорол, /Нүүр ам судлалын сургуулийн 4-р дамжаа/
2. Баттулгын Халиунаа, /Анагаах ухааны сургуулийн 5-р дамжаа/
3. Гансүхийн Ганхөлөг, /Анагаах ухааны сургуулийн 5-р дамжаа/

Мөн үзүүлэлтээрээ сайн байсан доорхи нэр бүхий оюутнуудад мөнгөн шагналыг гардууллаа.

1. Алтангэрэлийн Хонгорзул, /Анагаах ухааны сургуулийн 3-р дамжаа/
2. Отгонбаярын Адъяахүү, /Анагаах ухааны сургуулийн 4-р дамжаа/

                      Оюутанууддаа баяр хүргэе.

/Зургын цомог/

Оюутаны алба

Бусад мэдээ, мэдээлэл