ЭМШУИС-ийн Дорноговь салбар сургуульд Япон улсын Китасато их сургуулийн багш оюутнууд айлчиллаа.

ЭМШУИС-ийн Дорноговь салбар сургуульд Япон улсын Китасато их сургуулийн багш оюутнууд айлчиллаа.

Үүсгэсэн огноо: 2014-03-28

         ЭМШУИС-н Дорноговь салбар сургууль, Япон улсын Китасато их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Китасато их сургуулийн Сувилахуйн сургуулийн багш, оюутнууд Дорноговьаймаг дахь салбар сургуульд хүрэлцэн ирж ”Эмнэлгийн дотоод халдварын хяналт” сэдвээр хамтарсан лекц, семинарт оролцлоо. Китасато их сургуулийн зочдын багийг доктор Мари Сан ахалж ирсэн бөгөөд салбар сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн явцтай танилцлаа. Зочдын бүрэлдэхүүнд анх удаа  Китасато сургуулийн оюутанууд ирсэн, ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн  Анагаахын 4-р дамжааны оюутан М.Хулан “Монгол үндэсний хоол ёс заншил” сэдвээр Китасато сургуулийн зочид  төлөөлөгчдөд япон хэлээр илтгэл тавьсан нь уг арга хэмжээний онцлог байлаа.

ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн авъяаслаг оюутанууд үндэсний ёс заншил, нүүдэлчин ахуйг харуулсан урлагийн тоглолт үзүүлсэн нь  зочидод ихэд таалагдсан юм. ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн багш нар  Китасато сургуулийн эрдэмтэн багш нараас мэргэжлийн талаар туршлага судалсан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Ирсэн зочид сэтгэл хангалуун эх нутгийн зүг буцлаа.

Дорногов салбар сургууль

Бусад мэдээ, мэдээлэл