АНУ-ЫН ЖОНС ХОПКИНСИЙН ИХ СУРГУУЛЬД ЗУНЫ СУРГАЛТАНД ХАМРАГДАХААР ШАЛГАРСАН БАГШ НАРТ БАЯР ХҮРГЭЕ!

АНУ-ЫН ЖОНС ХОПКИНСИЙН ИХ СУРГУУЛЬД ЗУНЫ СУРГАЛТАНД ХАМРАГДАХААР ШАЛГАРСАН БАГШ НАРТ БАЯР ХҮРГЭЕ!

Үүсгэсэн огноо: 2014-03-31

   НЭМС-д хэрэгжиж буй “Fogarty Mongolia Training Program” төслийн хүрээнд АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуульд ахисан түвшиний Эпидемиологи-Биостатистикийн зуны сургалтанд суралцахаар 2 шатны шалгаруулалтыг амжилттай давсан НЭМС-ийн Нийгэм-Хүмүүнлэгийн ухааны тэнхмийн багш Б.Ариунсанаа, Эпидемиологи-Биостатистикийн тэнхимийн багш Б.Билэгт, Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн тэнхмийн(ОХЭМТ) гэрээт багш Л.Дэлгэрзул нарт баяр хүргэе.

Мөн тус сургуулийн ОХЭМТ-ийн багш Д.Нарансүх АНУ-ын Дрекселийн их сургуульд хоёр сар гаруй хугацаанд хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх юм.

Багш нартаа их зүйл сурч шинэлэг санааг цаашид өөрсдийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж ажиллахыг хүсэн ерөөе.

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

Other news