Улсын болон хувийн их дээд сургуулиудын дунд “Олимпийн дэвжээ” болж өндөрлөлөө

Улсын болон хувийн их дээд сургуулиудын дунд “Олимпийн дэвжээ” болж өндөрлөлөө

Үүсгэсэн огноо: 2014-03-31

    2014 оны 3-р сарын 28-ны өдөр Монголын үндэсний олимпийн хороо, ЭМШУИС-ийн Био Анагаахын сургууль, Оюутаны холбоо хамтран эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн их дээд сургуулиудын дунд “Олимпийн дэвжээ” тэмцээнийг ЭМШУИС-ийн соёлын төвд зохион байгууллаа. Энэ үеэр олимпизмийг сурталчлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатар, Био АС-ийн захирал П.Түвшинжаргал, Эрүүл Мэнд Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Х.Цэрэнвандан, биеийн тамирын багш Н.Сүхбаатар нарыг “ Олимпийн алдар “ одонгоор ЭМШУИС-ийн оюутаны холбооны тэргүүн Цэндийг МҮОХорооны “Алтан медалиар” шагналаа.

Тэмцээнд АУС, НАСС, ЭЗС, Био АС, УАС, Энэрэл АУДС Монос АУДС Этүгэн ДС зэрэг 8-н сургуулийн баг олимпизмийн талаар авхаалж самбаа хурд, ухаанаа сорьсоноос Монос АУДС тэргүүн байр эзэлж, ЭЗС, Энэрэл АУДСургуулиуд удаах байрыг эзэллээ.

Эрүүл Мэнд Биеийн тамирын тэнхим, Био-Анагаахын сургууль

Other news