Сувилахуйн сургуульд хөдөлгөөн засал, хөдөлмөр (ахуй) заслын багаж хэрэгсэл гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Сувилахуйн сургуульд хөдөлгөөн засал, хөдөлмөр (ахуй) заслын багаж хэрэгсэл гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Үүсгэсэн огноо: 2014-04-03

    Монгол улсад сэргээн засах тусламж үйлчилгээ явуулах хөдөлгөөн засалч мэргэжилтнийг 2007 оноос ЭМШУИС болон Япон Улсын Гунма Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд бэлтгэж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар 46 хөдөлгөөн засалч Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд тархины харвалт болон осол гэмтэл нэмэгдсэнтэй холбоотойгоор уг мэргэжилтний хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж. Эдгээр мэргэжилтний тоо өсөн нэмэгдэх нь үйл ажиллагааны чадвар алдагдалтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бууруулахад нэн чухал ач холбогдолтой юм. Ур чадвар сайтай мэргэжилтэнтэй болоход сургалтын орчин нь чухал үзүүлэлт болдог. Уг хөдөлгөөн засалч мэргэжилтний сургалтын орчинг сайжруулах дэмжих зорилгоор “Maebashi Rotary Club”, “Bayanzurkh 100 Rotary Club”-с “Олон Улсын Сайн Санааны Тусламжийн Үйл Ажиллагаа”-ны хүрээнд 40000 долларын хөдөлгөөн заслын тоног төхөөрөмжийг ЭМШУИС, Сувилахуйн сургууль, Бие бялдар судлалын тэнхимийн сургалтанд зориулан бэлэглэлээ.  Уг хөдөлгөөн засал, хөдөлмөр (ахуй) заслын танхимын нээлтийн үйл ажиллагаанд ЭМШУИС-ын захирал Г.Батбаатар, ЭМШУТехнологийн төвийн захирал Д.Цэрэндагва, нарийн бичгийн дарга С.Цогтсайхан, ЭМШУИС,СС-ын захирал Н.Одонгуа, дэд Захирал Л.Мөнхтулга, Монголын улсын Баянзүрх 100 Ротари Клубын төлөөлөгчид, Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны 1-р нарийн бичиг Широ Токүмото, бааз эмнэлэг, сувиллын эмч нар, төрийн бус байгууллагын нийт 31 зочид төлөөлөгчид оролцлоо.

Сувилахуйн сургууль

Бусад мэдээ, мэдээлэл