НЭМС-ийн “Эрдмийн чуулган-56” салбар хуралдаан болж өнгөрлөө

НЭМС-ийн “Эрдмийн чуулган-56” салбар хуралдаан болж өнгөрлөө

Үүсгэсэн огноо: 2014-04-04

 

     Хуралдаан 2014 оны 4-р сарын 3ны өдрийн 8:30 цагт хурлын 140 тоот өрөөнд эхэлж 14:00 цагт өндөрлөв. Хуралдааныг НЭМС-ийн багш С.Мөнхсайхан удирдаж, шүүгчээр НЭМС-ийн багш Л.Мөнх-Эрдэнэ, С.Мөнхбаатар, Д.Чимэддулам нар ажиллав.

     Хуралд нийт 15 илтгэл хэлэлцэгдэж тэргүүн байранд 93,3 оноогоор Б.Отгон нарын “ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ АЖИЛБАРТАЙ ХОЛБООТОЙ ҮҮССЭН ЭМНЭЛГЭЭС ШАЛТГААЛАХ ХАЛДВАРЫН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА”, хоёрдугаар байранд 89 оноогоор Ч.Цолмон нарын эМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН АЧААЛЛЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН”, гуравдугаар байранд Б.Жаргал нарын “ХҮҮХДИЙН ШЭЭСЭНД ОЛОН ЦАГИРАГТ ҮНЭРТ НҮҮРСТӨРӨГЧ (1-ОНР) –ийн АГУУЛАМЖ ТОДОРХОЙЛСОН ДҮН” судалгаа тус тус шалгарав.

     Тэргүүн байранд шалгарсан илтгэлийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж ЭМШУИС-ийн “Эрдмийн чуулган-56” нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлхээр болов.

 

Хурал зохион байгуулах хороо

Бусад мэдээ, мэдээлэл