Судлаач багш нарын шилдэгүүдийг шалгаруулах “Эрдмийн чуулган-2014” эрдэм шинжилгээний хурал (Дархан-уул)

Судлаач багш нарын шилдэгүүдийг шалгаруулах “Эрдмийн чуулган-2014” эрдэм шинжилгээний хурал (Дархан-уул)

Үүсгэсэн огноо: 2014-04-04

     

     Судлаач багш нарын шилдэгүүдийг шалгаруулах “Эрдмийн чуулган-2014” эрдэм шинжилгээний хурал 2014 оны 4-р сарын 3-ны өдөр болж өндөрлөлөө. Хуралд тус сургуулийн эрдэмтэн багш судлаачид өргөнөөр оролцсон бөгөөд “Шилдэг илтгэл”, “Шилдэг ханын илтгэл”, “Шилдэг бүтээл” төрлүүдээр шилдэгүүдээ тодруулсан юм. Уг хуралд урилгаар Анагаах Ухааны доктор Л.Батгэрэл оролцож шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан ба Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн шинэхэн доктор Б.Мэндхүүгийн саяхан хамгаалсан “Их дээд сургуулийн сургалтын технологид загварчлалын аргыг хэрэглэх боломж (Хүний биеийн бүтэц зүйн хичээлийн жишээн дээр)” (Удирдагч: Ч.Пүрэвдорж Sc.D, Д.Амгаланбаатар Sc.D) бүтээл зочин илтгэлээр оролцсоноороо ихээхэн онцлогтой болсон юм.

     “Шилдэг илтгэл” төрөлд 1-р байрыг Н.Жаргалсайхан, Д.Алтайхүү, Ш.Оюунчимэг нарын “Бакалаврын зэрэг горилсон судалгааны ажлыг үнэлсэн зарим үр дүнгээс” илтгэл, 2-р байрыг Д.Алтайхүү, Л.Отгонтөгс, Д.Зоригтбаатар нарын “”4 сайн” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ба оюутны оролцоо”,  тусгай байрыг Ө.Сарангэрэл, Х.Мөнхчулуун нарын “НҮЭМ-ийн хичээлийн хөтөлбөрийн үнэлгээ” илтгэлүүд эзэллээ.

     “Шилдэг ханын илтгэл” төрөлд 1-р байрт “Дээд сургуулиудын багш нарын цахим аюулгүй байдалд хийсэн үнэлгээ”, 2-р байрт Б.Хонгорзул, Б.Болортуяа, Н.Болормаа, Ц.Болормаа нарын “Танхимийн бус сургалтын хэрэгжилтийг үнэлсэн судалгаа”, тусгай байрт Х.Амаржаргал, Я.Баасансүрэн, А.Батзул нарын “Сувилгааны үйл ажиллагааны практик хэрэглээнд хийсэн судалгаа” илтгэлүүд шалгарсан.

     Дээрх төрлүүдэд 1-р байрт 250,000 төг, 2-р байрт 200,000 төг, тусгай байрт 50,000 төгрөгийн мөнгөн шагналыг олгосон юм.

Зургийн цомог үзэх

     “Шилдэг бүтээл”-ийн уралдаанд 1-р байрт Ө.Сарангэрэл ба бусад зохиогчтой “Оюутанд ур чадвар олгох сургалтын удирдамж” сурах бичиг шалгарч 200,000 төгрөгөөр шагнуулсан бол 2-р байрт Ө.Сарангэрэл, Д.Оюун нарын “Сайн санаа – сайхан сэтгэл” хөтөлбөрийн хүрээнд гаргасан “Монгол бахархал” гарын авлага шалгарч 150,000 төгрөгөөр шагнуулсан юм.

     “Эрдмийн чуулган - 2014”-т амжилттай оролцсон нийт оюутан, багш, эрдэмтэд, судлаачиддаа өндөр амжилт хүсье

 

Бусад мэдээ, мэдээлэл