Анагаах ухааны боловсрол судлал сувилахуйн салбар хуралдаан шилдгээ тодрууллаа

Анагаах ухааны боловсрол судлал сувилахуйн салбар хуралдаан шилдгээ тодрууллаа

Үүсгэсэн огноо: 2014-04-06

Анагаах ухааны боловсрол судлал сувилахуйн “Эрдмийн чуулган 56”-д ирүүлсэн 30 гаран бүтээлээс шалгарсан 10 аман илтгэл, 4 ханын илтгэлийг хэлэлцүүлэн шилдгээ шалгаруулав.

Шүүгчийн багийн ахлагчаар ЭМШУИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн дэд захирал, МАУА-ны гишүүн академич, АУ-ны доктор, профессор Н. Сүмбэрзул,  гишүүдээр Ач АУДС-ийн багш МАУА-ны гишүүн академич, ЭМШУИС-ийн СБЗА-ны дарга Н. Эрдэнэхүү, ЭМШУИС-ийн МДА-ны ахлах арга зүйч Д. Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Оноог судалгааны ажлын боловсруулалт, судалгааны арга зүй, практик ач холбогдол, илтгэгчийн ур чадвар, асуултанд хариулж байгаа байдал зэргээр тооцон нийт оноог 100 байхаар үнэлсэн болно. 

  1. Шилдэг аман илтгэлээр Г. Шүрэнмягмар, Д. Одонтуяа нарын туурвисан “Хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдсан өмөнтэй өвчтөний хооллолттой холбоотой тулгамдаж буй асуудлууд” сэдэвт бүтээл.
  2. Шилдэг ханын илтгэлээр С.Оюунцэцэг, Б.Оюунгоо, Б.Солонго, Д.Цэрэндагва нарын туурвисан “Дээд боловсролын байгууллагын хөгжилд магадлан итгэмжлэлийн үйл явцын үзүүлэх нөлөө” сэдэвт бүтээл шалгарлаа.
  3. Дээрх илтгэлүүдийг ЭМШУИС-ийн сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх шаардлагын дагуу зохих загварт оруулан тус сэтгүүлийн зөвлөлд хүргүүлэхээр боллоо.

Бусад мэдээ, мэдээлэл