АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН "ЭРДМИЙН ЧУУЛГАН - 56" ЭМНЭЛЗҮЙН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН "ЭРДМИЙН ЧУУЛГАН - 56" ЭМНЭЛЗҮЙН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2014-04-07

     ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн "Эрдмийн Чуулган-56" Эмнэлзүйн салбар хуралдаан 2014 оны 04 сарын 04-ны өдөр “Кемпински” зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө.

 

Салбар хуралдаанд тус сургуулийн 170 гаруй багш, судлаачдын хамтарсан 58 илтгэлээс аман 12, ханын 46 илтгэл хэлэлцэгдлээ.

 

Аман хэлбэрийн илтгэлийн төрөлд:

 

ТЭРГҮҮН байранд Дотоод шүүрэл судлалын тэнхмийн багш Б.Оюунтөгс нарын “Монгол улсад чихрийн шижингийн оношлогоо, эмчилгээний шинээр нэвтрүүлсэн аргуудын үр дүнг судалсан нь”

 

ДЭД тэргүүн байранд Арьс судлалын тэнхмийн багш Б.Дашлхүмбэ нарын Метотрексатын дархлаа дарангуйлах үйлдэл

 

Тусгай байранд Хүүхдийн анагаахын тэнхмийн багш Ц.Баярбат нарын Хүүхдийн цочмог лейкемийн BFM протокол хими эмчилгээний үр дүнсэдэвт бүтээлүүд тус шалгарлаа.

 

Ханан илтгэлийн төрөлд:

 

 Арьс судлалын тэнхмийн эрхлэгч, профессор Б.Хандсүрэн нарын “Ухаалаг гар утасны тусламжтайгаар арьсны өвчлөлийг судалсан нь”, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн багш Б.Гантуяа нарын “Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд ходоод улаан хоолойн сөргөөт өвчний тархалтыг судлах нь” сэдэвт бүтээлүүд шилдгээр шалгарлаа.

Анагаах Ухааны Сургууль

 

 

Бусад мэдээ, мэдээлэл