НЭМ-ийн магистр, докторын сургалтын судлаач оюутны дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна

НЭМ-ийн магистр, докторын сургалтын судлаач оюутны дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна

Үүсгэсэн огноо: 2014-04-07

    Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль,  АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд НЭМ, Эрүүл мэндийн удирдлагын магистрант, докторантын судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх судалгааны төслийн уралдаан зарлаж байна.

Тэтгэлгийн хэмжээ ба шалгаруулалт:

2014-2015 оны хичээлийн жилд нийт энэхүү хөтөлбөрт НЭМ-ийн 4 магистрант, 2 докторант, нийт 6 оюутан сонгон шалгаруулна. Тэтгэлгийн хэмжээ 500 000 төгрөг тус бүр байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:

  1. ЭМШУИС –д суралцаж буй Магистр, Докторын түвшний оюутан байх
  2. Магистрын оюутан нь 1-р курсын /2013-2014/ оюутан байх, сурлагын үнэлгээний голч  дүн /GPA/3.0 буюу түүнээс дээш байх
  3. Докторантын сурлагын үнэлгээний голч  дүн /GPA/3.0 буюу түүнээс дээш байх

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт
  2. Судалгааны ажлын төсөл /судалгааны сэдэв, зорилго, зорилт, арга аргачлал, хүлээгдэж буй үр дүн/
  3. Судалгааны ажлын удирдагч багштай хийсэн гэрээ

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2014 оны 04 дугээр сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл  НЭМС-ийн 330 тоот өрөөнд багш Д.Гантуяад хүлээлгэн өгнө үү.

        Холбоо барих  утас: 99189915

         И-мэйл хаяг: gantuya.d@hsum-ac.mn

Шалгаруулалтын тухайд, НЭМС болон МДА оюутны бүрдүүлсэн материал болон бичсэн төслийг харгалзан үзэж эцсийн байдлаар шалгаруулна.

Санамж:  Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.

Докторантур Магистрантурын Алба

Other news