ЭМШУИС-ийн Био Анагаахын салбарын “Эрдмийн чуулган-56” хуралдаан болж өндөрлөв.

ЭМШУИС-ийн Био Анагаахын салбарын “Эрдмийн чуулган-56” хуралдаан болж өндөрлөв.

Үүсгэсэн огноо: 2014-04-08

         Монголын Анагаахын Шинжлэх ухааны эрдмийн чуулган -56 үйл ажиллагааны хүрээнд зохиогдож буй Био Анагаахын салбарын  “Эрдмийн чуулган-56”  хуралдаан 2014 оны 4 сарын 4 өдөр лекцийн 139 тоот өрөөнд хуралдаж , нийт 107 илтгэл хэвлэгдэснээс  30 илтгэлийг аман хэлбэрээр хэлэлцэж,  5 илтгэлийг ханын хэлбэрээр танилцуулав.

      Салбар хуралдааны ерөнхий шүүгчээр Био-АС-ийн эрдэмтэдийн зөвлөлийн дарга  АУ-ны доктор, профессор, ЭМШУИС-ийн эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Цогтсайхан, АУ-ны доктор, дэд профессор А.Авирмэд, АУ-ны доктор Х.Батбаяр, АУ-ны доктор, дэд профессор М.Мөнхзол, АУ-ны доктор, дэд профессор Ц.Батхуяг нар ажилласан.

        Био-Анагаахын салбарын хуралдаанаас докторант Б.Нямдорж нарын “Нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй туршилтын амьтанд тарваганы бор өөхний нөлөөг судалсан дүн” сэдэвт илтгэл тэргүүн байр, докторант Д.Эрдэнэцогт нарын “Олон улсын статиктелепаталогийн системийг орон нутгийн эмгэг судлалын үйл ажиллагаанд нэвтрүүлж судалсан дүн” сэдэвт илтгэл дэд тэргүүн байр, Г.Нандин нарын “Атеросклерозтой титэм судасны хананд зарим биотаркерыг илрүүлсэн дүн” сэдэвт илтгэл гутгаар байр эзэлж,  Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Эрдмийн чуулган-56  нэгдсэн хуралдаанд хэлэлцэгдэхээр шалгарсан.

      Ханын илтгэлээс Р.Оюунчимэг нарын “Эмнэлзүйн сорьцноос өсгөвөрлөсөн Acineto baumanni-ийн антибиотикийн тэсвэржилт” сэдэвт илтгэл нэгдсэн хуралдаанд шалгарлаа. Био-анагаахын салбарын 107 илтгэлээс эхний 15 байранд шалгарсан илтгэлийг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлийн тусгай дугаарт өгүүлэл хэлбэрээр хэвлэхээр шалгаруулав.

Био-Анагаахын Сургууль

Бусад мэдээ, мэдээлэл