АШУҮИС-ийн СС-ийн Сувилахуйн бакалаврын ангийн оюутнууд ЭХЭМҮТ-ийн сувилагч нартай багш шавийн барилдлага тогтоолоо.

АШУҮИС-ийн СС-ийн Сувилахуйн бакалаврын ангийн оюутнууд ЭХЭМҮТ-ийн сувилагч нартай багш шавийн барилдлага тогтоолоо.

Үүсгэсэн огноо: 2014-06-23

   Сувилахуйн сургуулийн сувилахуйн бакалаврын ангийн нийт 31 оюутан ЭХЭМҮТ-ийн шилдэг 31 сувилагчтай багш шавийн барилдлага тогтоон, сургалтын бус цагаар эмнэлгийн нөхцөлд багшийгаа дагалдан дадлагажих болсон нь ач холбогдолтой үйл явдал боллоо. Энэ нь эмнэлэг, сургуулийн уялдаа холбоог сайжруулан, оюутны сурах идэвхийг дэмжин, онолын мэдлэгийг практикт чадваржуулах  сургалтын чухал хэлбэр болох юм. Барилдлага тогтоосны маргааш өдрөөс эхлэн оюутнууд маань багш маань дуудсан гэх нь өөрийн эрхгүй багш, шавийн нандин холбоо тогтоогдож чадсан нь бидэнд бахдалтай санагдаж байлаа. Ингээд шавилан сургалтандаа амжилттай суралцахыг оюутнууддаа хүсье.

Сувилахуйн сургууль

Бусад мэдээ, мэдээлэл