“Бичил уурхай эрхлэгчид, тэдний гэр бүлийнхний эрүүл мэндийн үнэлгээ”-ний үр дүнг шийдвэр гаргагч нарт танилцуулах уулзалт боллоо

“Бичил уурхай эрхлэгчид, тэдний гэр бүлийнхний эрүүл мэндийн үнэлгээ”-ний үр дүнг шийдвэр гаргагч нарт танилцуулах уулзалт боллоо

Үүсгэсэн огноо: 2014-06-23

  2013 онд ДЭМБ, Швейцарийн хөгжлийн агентлагын дэмжлэгээр АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн судалгааны баг “Бичил уурхай эрхлэгчид болон тэдний гэр бүлийнхний эрүүл мэндийн байдлын үнэлгээ”-г хийлээ. Үнэлгээний үр дүнд салбар дундын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурласан олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдсан учраас 2014 оны 6 сарын 19-ны өдөр Засгийн газрын холбогдох яамд, харъяа байгууллага, олон улсын байгууллагын нийт 50 гаруй төлөөлөлийг хамруулсан дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

 Энэ зөвлөлдөх уулзалтанд ЭМЯ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Уул Уурхайн Яам, Хүн амын хөгжлийн яам, ДЭМБ, Швейцарийн хөгжлийн агентлагь АХБ, НҮБХАС, НҮБ хүүхдийн сан болон уул уурхайн эрчимтэй хөгжиж буй 6 аймгийн удирдлагууд оролцон санал бодлоо солилцов.

Бичил уурхай эрхлэгчид болон тэдний гэр бүлийнхний эрүүл мэндийн байдлын үнэлгээ”-ний үр дүнг үндсэн судлаач (PI) профессор О.Чимэдсүрэн, зохицуулагч, АУ-ны доктор Э.Эрдэнэчимэг нар танилцуулав. Мөн зөвлөлдөх уулзалтанд ДЭМБ –ын Женев дэхь Орчны Эрүүл Мэндийн хэлтэсийн дарга Дора Карлос Франциско “Мөнгөн усны эсрэг Минамата Конвенцийн хүрээнд бичил уурхай болон эрүүл мэндийн талаар авах арга хэмжээний уялдаа” сэдэвт лекц уншин хэлэлцүүлэг хийв.

 Энэхүү  үнэлгээг санхүүжүүлж арга зүйн дэмжлэг үзүүлсэн ДЭМБ, Швейцарийн хөгжлийн агентлагт АШУҮС, НЭМС –ийн судалгааны багийн өмнөөс талархал илэрхийлье.

АШУҮС, НЭМС-ийн судалгааны баг

Бусад мэдээ, мэдээлэл