АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлт болж өнгөрлөө

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлт болж өнгөрлөө

Үүсгэсэн огноо: 2014-09-04

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлт  09 сарын 01 өдөр болж өнгөрлөө. Хичээлийн шинэ жилийн нээлтийн  арга хэмжээнд  Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд, Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Лхагважаргал, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Б.Цэцэгмаа нарын албаны хүмүүс оролцов.

Энэ арга хэмжээний үеэр сургуулийн шинэ нэр, шинэ туг, шинэ хөтөлбөр программыг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болж шинэ туг өргөх ёслол болов. Сургуулийн шинэ тугийг сургуулийн захирал доктор М.Банзаагаяа, сургуулийн зөвлөх захирал асан Х.Оросоо, Сургалтын албаны дарга Т.Бат-Эрдэнэ, Байрын багш М.Дагвадорж , Эмчилгээний 5-р дамжааны оюутан Г.Баярбат,  Лицей сургуулийн сурагч Б.Аззаяа нар өргөн мандуулав.

Ингээд АШУҮИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулиудын багш, оюутан, сурагч, эрдэмтэн мэргэд нартаа  сурлага, урлаг спортын өндөр амжилтыг  хүсэн ерөөж байна.

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль

Бусад мэдээ, мэдээлэл