Япон улсын Токушима Их Сургуулийн Анагаах ухааны факультетийн багш, оюутнууд АШУҮИС-д айлчиллаа.

Япон улсын Токушима Их Сургуулийн Анагаах ухааны факультетийн багш, оюутнууд АШУҮИС-д айлчиллаа.

Үүсгэсэн огноо: 2014-09-04

 АШУҮИС-тай хамгийн олон жил хамтран ажиллаж буй сургуулиудын нэг болох Япон улсын Токушима Их Сургуулийн Анагаах Ухааны Факультетийн захирал Проф. Minoru Irahara тэргүүтэй багш профессорууд болон оюутнуудын баг, 2 сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-д айлчлан Анагаах Ухааны Сургуультай хамтарсан симпозиум зохион байгууллаа.

Тус симпозиумыг нээж захирал Проф. Г.Батбаатар үг хэлсэн бөгөөд дэд захирал Проф. Б.Амарсайхан, АУС-ийн захирал Проф. С.Мөнхбаярлах, анагаах ухааны сургуулийн тэнхмийн эрхлэгч нар, багш ажилтнууд болон оюутнууд маань оролцож эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, дүрс оношлогооны сэдвийн хүрээнд сонирхолтой бөгөөд үр дүнтэй илтгэл хэлэлцүүлэн Токушимагийн их сургуулийн багш нартай харилцан туршлага солилцлоо.
Тус симпозиумын үеэр мөн 2 сургуулийн оюутнууд урлагийн тоглолт үзүүлж өөрсдийн орны соёлоос сонирхуулж байсны дотор Токушима Их Сургуулийн оюутан Монгол хөөмийг бие даан сурснаа нийт оролцогчдын өмнө сонирхуулсан нь сэтгэл хөдөлгөм байсан юм.

Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар, АШУҮИС

Other news