Япон улсын Айчи-Гакуйны их сургуулийн Проф.Икэда АШУҮИС-ийн “Зочин Профессор” боллоо.

Япон улсын Айчи-Гакуйны их сургуулийн Проф.Икэда АШУҮИС-ийн “Зочин Профессор” боллоо.

Үүсгэсэн огноо: 2014-09-05

   Япон улсын Айчи-Гакуйны их сургууль нь манай сургуультай тэр дундаа Нүүр ам судлалын сургуультай олон жилийн үр бүтээлтэй хамтын ажиллагаатай байсаар ирсэн билээ. Тус сургуулийн багш, профессоруудын баг жил бүр уламжлал болон манай сургуульд айлчилж сургалт семинар зохион байгуулахаас гадна оюутнуудад сургалтын тэтгэлэг гардуулдаг билээ.

  Энэ удаа Проф.Икэдад түүний сүүлийн жилүүдэд манай сургуульд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж сургуулийн “Зочин профессор” цолыг захирал, Проф.Г.Батбаатарын нэрийн өмнөөс Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Проф.Б.Амарсайхан уулзалтын өдөр  гардууллаа.

 Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар, АШУҮИС

Other news