АШУҮИС, Японы Анагаах Ухаан, Нүүр Ам Судлалын Холбоо хамтран Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Монгол Японы хамтарсан анагаах ухааны форум”-ыг зохион байгуулна.

АШУҮИС, Японы Анагаах Ухаан, Нүүр Ам Судлалын Холбоо хамтран Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Монгол Японы хамтарсан анагаах ухааны форум”-ыг зохион байгуулна.

Үүсгэсэн огноо: 2014-09-05

    Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа тогтоосны  40 жилийн ойн баярыг тохиолдуулан АШУҮИС,  Японы Анагаах Ухаан, Нүүр Ам Судлалын Холбоо хамтран Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Монгол Японы хамтарсан анагаах ухааны форум”-ыг  энэ сарын 7-8-ны өдрүүдэд  “Монгол-Японы төв” дээр зохион байгуулах гэж байна.

   Үүнтэй холбогдуулан өнөөдөр АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, Японы Анагаах Ухааны Нүүр Ам Судлалын Холбооны ерөнхийлөгч Нагато Нацуме, АШУҮИС-ийн гадаад харилцаа, судалгаа хариуцсан дэд захирал Б.Амарсайхан, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал Г.Ариунтуул нар хэвлэлийн бага хурал Монгол Ньюс төвд хийлээ.

   Энэ форумаар хоёр улсын найрсаг харилцааг анагаах ухааны салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, манай улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, Япон улсын анагаах ухааны салбарын дэвшилтэт технологи, менежмент, иновацийг Монгол улсад нутагшуулах, цаашлаад хамтарсан сургууль, эмнэлэг, эрдэм шинжилгээний төв, технологийн сүлжээ байгуулах гэх мэт олон зорилготой аж.

   Форумд  Япон улсын олон улсад нэр хүндтэй, анагаах ухааны салбарын тэргүүний 20 их сургуулийн зочид төлөөлөгч, ерөнхийлөгч нар түүнчлэн  сүүлийн үеийн өндөр технологи бүхий орчин үеийн эмнэлгийн цогцолборуудын захиралууд  урилгаар оролцож байгаа бөгөөд Монгол улсын АШУҮИС, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гуравдагч шатлалын бүх эмнэлэг төвүүд оролцох ажээ.

Бусад мэдээ, мэдээлэл