Компьютерийн лабораторийг шинэчиллээ

Компьютерийн лабораторийг шинэчиллээ

Үүсгэсэн огноо: 2014-09-12

   Компьютерийн лабораторийг шинэчлэн 15 компьютер Эмзүй, Биоанагаахын сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимд хүлээлгэн өглөө.

   Уг ёслолд  АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, Боловсролын асуудал эрхэлсэн дэд захирал Н.Сүмбэрзул, Эмзүй, Биоанагаахын сургуулийн захирал Ц.Түвшинжаргал, Санхүү эдийн засгийн газрын дарга Э.Содномжамц, Хангамж үйлчилгээний газрын дарга Б.Одгэрэл, Мэдээлэл технологийн албаны дарга Б.Баянмөнх, Ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгч Л.Ажнай болон бусад багш нар оролцлоо.

     АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар оюутнуудад хандан “Бид оюутнуудынхаа сурах орчин, материаллаг орчинг анхаарч байна. Мэдээллийн зуун учир мэдээллийг төгс ашигладаг байх хэрэгтэйг онцлоод  шинэ тоног төхөөрөмж ашиглаад сайн мэргэжилтэн болохыг хүсье. Сурлагын өндөр амжилт хүсье.” хэмээн хэллээ. 

Other news