MONGOLIA JAPAN MEDICAL FORUM амжилттай боллоо.

MONGOLIA JAPAN MEDICAL FORUM амжилттай боллоо.

Үүсгэсэн огноо: 2014-09-15

     Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  40 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Монгол Японы анагаах ухааны форум”-ыг  энэ сарын 7-8-ны өдрүүдэд  “Монгол-Японы төв” дээр амжилттай зохион байгууллаа. Форумд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, УИХ-ийн гишүүн Г.Баярсайхан, Б.Ганбат, С.Ганбаатар, ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, БШУЯ-ны дээд боловсролын хэлтэсийн дарга П.Эрдэнэбулган нарын зочид төлөөлөгчид оролцон мэндчилгээ дэвшүүлэв. Форумд  Япон улсын тэргүүлэх 20 гаруй их сургууль, их сургуулийн эмнэлгийн зочид төлөөлөгч, ерөнхийлөгч нар түүнчлэн  сүүлийн үеийн өндөр технологи бүхий орчин үеийн эмнэлгийн цогцолборуудын захиралууд  урилгаар оролцож байгаа бөгөөд Монгол улсын АШУҮИС, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гуравдагч шатлалын эмнэлэг төвүүдийн удирдлага, эмч нар оролцлоо. Энэ форумаар хоёр улсын найрсаг харилцааг анагаах ухааны салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, манай улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, Япон улсын анагаах ухааны салбарын дэвшилтэт технологи, менежмент, иновацийг Монгол улсад нутагшуулах, цаашлаад хамтарсан сургууль, эмнэлэг, эрдэм шинжилгээний төв, технологийн сүлжээ байгуулах зорилгоо биелүүлж хамтын ажиллагааны гэрээ шинээр зурагдлаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл