Япон улсын Шига Анагаахын Их Сургуулийн 4-р дамжааны оюутнууд АШУҮИС-ийн НЭМС дээр оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдлаа

Япон улсын Шига Анагаахын Их Сургуулийн 4-р дамжааны оюутнууд АШУҮИС-ийн НЭМС дээр оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдлаа

Үүсгэсэн огноо: 2014-09-17

    Япон Улсын Шига Анагаах Ухааны Их Сургуулийн дэргэдэх Азийн Эпидемиологийн Судалгааны Төв, АШУҮИС-ийн НЭМС-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2014 оноос оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлж 8 сарын 22-с 9 сарын 6-ны өдрүүдэд Шига Анагаах Ухааны Их Сургуулийн 7 оюутан хамрагдсан. Танилцах дадлагын хичээлийг Япон оюутнууд АШУҮИС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний Оюутнуудын хамтаар АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургууль, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Уламжлалт Анагаах Ухааны Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпораци-д зэрэг байгууллагууд дээр хийлээ.

   Хөтөлбөрийн төгсгөлд дадлагын үеэр сурч, мэдсэн зүйлээр тайлан танилцуулж, оюутан солилцооны хөтөлбөрийн цаашдын үйл ажиллагаанд өгөх санал, хүсэлтийг 2 талд танилцуулан, цаашид хөтөлбөрийг улам өргөжүүлэх талаар санал солилцлоо. Оюутаны зуны дадлагыг НЭМС –ийн багш доктор Д.Энх-Оюун удирдан явууллаа.

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, АШУҮИС

 

Бусад мэдээ, мэдээлэл