“Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг орон нутагт өргөжүүлэх” үндэсний сургалт эхэллээ

“Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг орон нутагт өргөжүүлэх” үндэсний сургалт эхэллээ

Үүсгэсэн огноо: 2014-09-17

   Хот, суурин газрын ус хангамжийн тогтолцоонд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг нэвтрүүлэх зорилгоор ДЭМБ –ийн дэмжлэгээр Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг орон нутагт өргөжүүлэх” үндэсний сургалт 2014 оны 9 сарын 15-18 өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг сургалтыг АШУҮИС-ийн НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн тэнхим ЭМЯ-ны НЭМ хэлтэс, БХБЯ зэрэгтэй хамтран явуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтанд хөдөөгийн 8 аймгийн Засаг даргын орлогч, орон нутгийн усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах баг болон Нийслэлийн холбогдох газрын төлөөлөл нийт 50 оролцогсдыг хамруулж байна.

Үндэсний хэмжээний энэхүү сургалтыг үлдсэн аймгийн төлөөлөлийг оролцуулан 10 сард, мөн Говийн бүсд бүсчилэн тус тус зохион байгуулна.

Сургалтын хүрээнд Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, ундны усны эрсдэлийг тогтоох, ус хангамжийн тогтолцооны зураглал гаргах, хяналт ба үнэлгээний талаар орон нутгийн удирдлага, хэрэгжүүлэгч нарыг бэлтгэж байна.У

Уг сургалтанд ДЭМБ –ийн зөвлөх Mr John Dennis  оролцон олон улсын туршлагыг харилцан солилцож хамтран ажиллаж байна.

НЭМС, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл