Бид их сургуулийн эмнэлэгтэй болох ажил албан ёсоор баталгаажлаа

Бид их сургуулийн эмнэлэгтэй болох ажил албан ёсоор баталгаажлаа

Үүсгэсэн огноо: 2014-12-17

   

     Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсын АШУҮИС-ийн эмнэлгийг барих тухай хоёр улсын засгийн газар хоорондын нот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Монгол улсын Гадаад харилцааны яаманд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11:30 цагт болж нот бичигт Монгол улсын засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Такенори Шимизү нар гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, дэд захирал Л.Содномцогт, Б.Амарсайхан, Д.Даваадорж нар оролцлоо. Бид их сургуулийн эмнэлэгтэй болох ажил албан ёсоор баталгаажлаа.

Other news