АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЭЗБАС-ЫН МОРФОЛОГИЙН ТЭНХИМД ИРЖ ХИЧЭЭЛЛЭВ

АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЭЗБАС-ЫН МОРФОЛОГИЙН ТЭНХИМД ИРЖ ХИЧЭЭЛЛЭВ

Үүсгэсэн огноо: 2014-12-19

     АШУҮИС-ийн Эмзүй, Био-Анагаахын сургуулийн Морфологийн тэнхим, Дорногвоь аймгийн АУС-ын сургалтын албатай харилцан тохиролцсоны үндсэн дээр АШУҮИС-ийн Дорноговь аймгийн АУС-ийн премедикал 1-р курсийн 51 оюутан, багш, АУ-ы магистр Д.Янсанжавын удирдлагаар 2014 оны 12-р сарын 17-нд Морфологийн тэнхимийн Анатомийн музейг үзэж, Морфологийн тэнхимийн Анатомийн гаргалгааны лабораторит булчин, судас, мэдрэлийн бүтэн гаргалгаатай танилцаж, профессор С.Энэбиш, С.Түндэврэнцэн нарын удирдлагаар гаргалгааны анхан шатны ажилбаруудыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

    АШУҮИС-ийн СБЗГ-ын дарга, доктор Н.Эрдэнэхүү ирж гаргалгааны явцтай танилцлаа. Гаргалгааны дараа оюутнууд анатомийн дадлагын хичээлийг бодит үзүүлэн дээр гаргалгаа хийж судлах нь үзүүлэн дээр харж суралцсанаас илүү ойлгомжтой санаанд буухуйц байгаа талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

   Талархсан сэтгэлээ илэрхийлж Дорноговь аймгийн АУС-ийн оюутнууд бяцхан урлагийн тоглолт хийсэнд морфологийн тэнхимийн хамт олон баяртайгаар хүлээж авлаа. Мөн түүнчлэн Эмзүй Био-Анагаахын сургуулийн захирал АУ-ы доктор Ц.Түвшинжаргал, Ерөнхий Эрдмийн тэнхимийн Биологийн Профессорын багийн ахлагч БУ-ны доктор, профессор А.Гүрбадам болон сургуулийн захиргааны төлөөлөл оюутнуудтай уулзалт хийж сургуулийн бүтэц, үйл ажиллагаа, премедикал сургалтын хөтөлбөрийн онцлог, дүрэм журмыг танилцуулан "АШУҮИС-ийн суурь сургалт - 1, 2 дамжааны оюутанд зориулсан гарын авлага"-ыг тараан, АШУҮИС-ийн дотоод зохион байгуулалтыг үзүүлж танилцуулан нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

Морфологийн тэнхим, Эмзүй, Био-Анагаахын сургууль, АШУҮИС

Other news