АШУҮИС-ийн Цөм лабораторийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

АШУҮИС-ийн Цөм лабораторийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Үүсгэсэн огноо: 2015-02-02

 

     АШУҮИС нь анагаах ухааны боловсролын сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээний цогц байдлыг хангасан судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж, Монгол улсын Засгийн газар, БСШУЯ-ны 4,4 тэрбум төгрөгийн санхүүжилт, АШУҮИС-ийн өөрийн төсвийн 1 тэрбум төгрөг, нийт 5,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон анагаахын судалгааны Цөм лабораторийг байгуулан, 2015 оны 1-дүгээр сарын 28-ны өдөр нээлтийн ёслолын ажиллагаагаа хийлээ.

Цөм лабораторийн нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Монгол улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, Шинжлэх ухаан технологийн сангийн дарга Х.Дондог, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа болон бусад их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын удирдлага, хүндэт зочид төлөөлөгчид, АШУҮИС-ийн эрдэмтэн, багш, судлаачид оролцлоо.

     Цөм лаборатори нээгдсэнээр манай эрдэмтэн багш, судлаачид эсийн өсгөвөр, молекул биологи, уургийн ба химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл болон туршилтын амьтны лабораторид олон улсын жишигт хүрэхүйц эрдэм шинжилгээ, инновацийн судалгааны ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой боллоо.

 ШУТТ, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл