Эрдэм шинжилгээ > erdemshinjtusul > Инноваци

Инноваци

Инноваци

ПАТЕНТ, СТАНДАРТ, ОЮУНЫ ӨМЧ

 

АШУҮИС-ийн 2015-2019 онд авсан патент, стандарт, оюуны өмчийн мэдээлэл

 

 

ГАРААНЫ КОМПАНИ:

“СУДРЫН ТУН” ХХК-ИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

     АШУҮИС-ийн харьяа “Судрын тун ХХК” нь 2014 оны 9 дүгээр сарын 15-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тус компани нь 2014 оны 12 дугаар сарын 26-нд улсын хэмжээнд эм үйлдвэрлэх “Эрдэм фарм” эмийн үйлдвэрийг байгуулж гэрчилгээ авсан бөгөөд үндсэн чиглэлээ болгон ажиллаж байна. “Эрдэм фарм” эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 4 төрлийн /Розамин, витаминС, антикриф, цитермон/ эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эм ханган нийлүүлэх байгууллагууд болон өөрийн эм зүйн сургуулийн эмийн сангаар дамжуулан борлуулж байна.   

    АШУҮИС-ийн дэргэдэх “Судрын тун” гарааны компанийг 2014 онд байгуулагдсанаас хойш үйлдвэрлэлд шаардагдах эхний түүхий эдийн зардалд нийт  44.600.000 сая (34.610.000 сая төгрөг эмийн түүхий эд зардалд, 10.000.000 сая төгрөг засварын зардалд) төгрөгийг 2015 оны 3-6 сарын хугацаанд АШУҮИС-иас бэлэн бус хэлбэрээр буюу хангамж үйлчилгээний газар тендер зарлан, хангамж үйлчилгээний газраар дамжин засвар хийлгэн хүлээн авсан байна. АШУҮИС–аас авсан зээлийн хугацаа 5 жил. Авах санхүүжилтийг ашиглах хугацаа 2015 оны 1 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэл гэж тооцон гэрээ байгуулсан байна.

 

“ЯЗГУУР УВДИС” ХХК

   “Язгуур увдис” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 7-нд компани нь гадаад дотоод худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд Остео кальци-5, Антацид кальци-6 гэсэн 2 бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр үйлдвэрлэн зах зээлд гаргаж байна.