Эрдэм шинжилгээ > erdmynzuvlul > Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа

Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа

Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа

 

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

          ЭМШУИС-ийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) болгон өөрчилсөнтэй холбоотойгоор АШУҮИС-ийн захиралын  2014 оны 9-р сарын 04 өдрийн А/84 тоот тушаалаар Их сургуулийн Эрдмийн Зөвлөл, салбар Эрдэмтэдийн Зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж шинэчлэн томилсон байна. Энэ тушаалаар АШУҮИС нь салбар 5 Эрдэмтэдийн Зөвлөлтэй байхаар заажээ.

          Мөн АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, АШУҮИС дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг мэргэжлийн бие даасан удирдлага арга зүйгээр хангах, хяналт үнэлгээ хийж байх зорилгоор захиралын 2014 оны А/81 тоот тушаалаар АШУҮИС-ийн Технологийн зөвлөлийг байгуулж даргаар нь профессор С.Цогтсайханыг томилсон байна.

          АШУҮИС-ийн захиралын 2014 оны А/25 тоот тушаалаар “АШУҮИС-д хэрэгжиж байгаа судалгааны төсөл, гэрээт ажлыг зохицуулах журам” ба “АШУҮИС-ийн гарааны компани байгуулах журам”-ыг тус тус баталсан байна. 

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

          2014 онд Эрдмийн Зөвлөлийн даргаар ЭМШУИС-ийн захирал профессор Г.Батбаатар, орлогч даргаар Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал профессор Б.Амарсайхан, эрдэмтэн нарийн бичгийн даргаар профессор С.Цогтсайхан нар ажилласан байна.

          АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөл 2014 онд 11 удаа хуралдаж нийт 19 асуудал авч хэлэлцсэн байна. Үүнээс докторын зэрэг горилсон судалгааны ажлын урьдчилсан хэлэлцүүлэг 11, АШУҮИС-ийн эрдмийн ба мэргэжлийн цол олгох асуудал 1, төсөлт ажлын арга зүй 2, дотоод асуудал 1, төсөлт ажлын тайлан, үр дүн 4-ийг хэлэлцжээ.

          Эрдмийн Зөвлөлийн тэргүүлэгчид 7 удаа хуралдаж 8 асуудал хэлэлцсэний 5 нь АШУҮИС-ийн цол олгох, 1 нь төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлийг хэлэлцэх, 2 нь ёслолын үйл ажиллагаа байв.

          Салбар Эрдэмтэдийн Зөвлөлүүд 2014 онд 7-14 удаа хуралдаж төлөвлөгдсөн болон цаг үеийн тулгамдсан 12-28 асуудал авч хэлэлцсэн байна. 

 

АШУҮИС-ийн “ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ”-ийн үйл ажиллагааны дүрэм