Эрдэм шинжилгээ > erdmynzuvlul > Шинжлэх Ухаан Технологийн төвийн үйл ажиллагаа

Шинжлэх Ухаан Технологийн төвийн үйл ажиллагаа

Шинжлэх Ухаан Технологийн төвийн үйл ажиллагаа

 

Цөм лабораторийн үйл ажиллагаа

  АШУҮИС-ийн Цөм лабораторийн барилгын ажил үндсэндээ дуусч дотор заслын ажлууд хийгдэж байна /2014 оны 12-р сарын 1/.

          Цөм лабораторийн багаж тоног төхөөрөмж худалдан авах 9 багц тендерийн дагуу гэрээ байгуулсан ханган нийлүүлэгч 6 компаниас лабораторийн багаж тоног төхөөрөмж хүлээн авах бэлтгэл ажлыг хангалаа. Техникийн үзүүлэлтүүдийн дагуу нягтлан шалгаж, хүлээн авах комисс байгуулан ажиллаж байна. Ханган нийлүүлэгч компаниудтай хамтранзохих журмын дагуу суурилуулах, зохистой хэрэглээ, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө өгөх сургалтуудыг тодорхой хуваарийн дагуу зохион байгуулахаартөлөвлөн, бэлтгэлээ хангаж байна. Гадаадын үйлдвэрлэгч компаний мэргэжилтнүүдийн хийх дээрх сургалтуудад их сургуулийн судлаач багш нарыг өргөнөөр оролцуулахаар анхааран ажиллаж байна.

 

          Цөм лабораторийн товч танилцуулга, аюулгүй ажиллагаа, зохистой хэрэглээний дүрэм, журам, заавар болон стандарт протоколуудыг боловсруулж байна.

Эрдэм шинжилгээний төсөл, судалгааны ажлын нэгдсэн менежмент, хяналт үнэлгээ

          АШУҮИС дээр хийгдэж буй шинжлэх ухаан технологийн төсөл, инновацийн төсөл, суурь судалгаа, зэхэц ажил, БШУ-ны сайдын тэтгэлэгт судалгаа, олон улсын хамтарсан судалгаа, захиалгат судалгаа гэх мэт эрдэм шинжилгээний төсөл, судалгааны ажлын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн, төслийн гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

          Мэдээлэл технологийн албатай хамтран төслийн менежмент, хяналт үнэлгээний цахим програмыг боловсруулан хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

АШУҮИС-ийн судлаач, эрдэмтэн багш нарын бүртгэл, мэдээллийн онлайнсанг бүрдүүлж байна.

Судалгааны сластер багуудын уулзалт ярилцлагыг 3 удаа зохион байгуулж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Шинжлэх ухаан, технологийг дэмжих санг байгуулан, үйл ажиллагааны журмыг боловсрууллаа.

           Шинжлэх ухаан, технологийг дэмжих сангаас санхүүжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг сонгон шалгаруулах журмыг боловсруулан сонгон шалгаруулалтыг эхлүүлээд байна. Төслүүдийг АШУҮИС-ийн Технологийн зөвлөл болон Эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцүүлж сонгон шалгаруулах болно.

           АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороог шинэчилсэн бүрэлдхүүнээр зохион байгуулж, үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсрууллаа. Судалгааны ёс зүйн хяналтын хороо 11-р сараас үйл ажиллагаагаа тогтмолжуулаад байна.

Инноваци, технологи дамжуулах үйл ажиллагаа

          Инноваци, оюуны өмчийн зохицуулга, технологи дамжуулалттай холбоотой дараахь 9 эрхзүйн зохицуулалт, гэрээг боловсруулж батлууллаа. Үүнд:

Инноваци, технологи дамжуулалтын журам

Гарааны компаний тухай журам

ЭМШУИС дээрх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой журам

 АШУҮИС-ийн Бэлгэдлийн журам

Ионсейн их сургууль, Токушимагийн их сургууль, Жорж Вашингтоны их сургуулиудтай байгуулсан оюуны өмч болон технологи дамжуулалтын гэрээний заалтууд

АШУҮИС -ийн патентийн гэрээ /загвар/

АШУҮИС -ийн лицензийн гэрээ /загвар/

АШУҮИС -ийн гарааны компанитай байгуулах гэрээ /загвар/

АШУҮИС –ийн Технологийн зөвлөлийн журам

АШУҮИС-ийн Барааны тэмдэгийг Монгол Улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлж хамгаалалт хийлгэсэн.

          Их сургуулийн гарааны компаний эхлэлийг тавих зорилгоор дараахь 4 компаний технологийн үнэлгээ хийх, энтерпренер зөвлөгөө өгөх, компани байгуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд:

Мон-Оношлуур оношлуурын үйлдвэр. Инновацийн төслийг гарааны компани болгон өргөжүүлэх зорилготой эхлүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар үйлдвэрийн байрыг шийдэх, оношлуур үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах зэрэг ажлууд хийгдэж байна.

Эм зүй био-анагаахын сургуулийн дэргэд эмийн үйлдвэр - эмийн цех ажиллуулна. Уг гарааны компани нь үүсгэн байгуулагчдын оюуны бүтээлүүд болох эмчилгээний цай, тамиржуулагч брендийн хүнсний нэмэлт бэлдмэл зэргийг үйлдвэрлэх боломжтой. Одоогийн байдлаар эмийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг авахаар ажиллаж байна.

 IVF Эмнэлэг - Өөжин үргүйдлийн эмнэлэг. Японы хөрөнгө оруулагчтай хамтран гүйцэтгэх үр шилжүүлэн суулгах инновацийн энэхүү төсөл нь их сургууль, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эхлэл болох юм. Одоогийн байдлаар эмнэлгийн байрыг засварлах, гэрээ байгуулах, эмнэлгийн тусгай зөвшөөрөл авах зэрэг ажлууд хийгдэж байна.

 ELISA оношлуурын үйлдвэр. Одоогийн байдлаар судалгаа хөгжлийн шатны ажлууд хийгдэж байна.

Оюуны өмчийн менежментийн чиглэлээр дараахь сургалтын хөтөлбөр, лекцийг боловсруулаад байна.Үүнд:

 Оюуны өмчийн менежментийн чиглэлээр магистрын сургалтанд 2 кредит цагийн сонгон хичээлийн хөтөлбөр

Залуу багш нарт зориулсан "Боловсрол судлал"-ын цуврал сургалтанд Оюуны өмч, Технологи дамжуулалтын талаар 2 цагийн лекц

Төгсөлтийн өмнөх оюутнуудад Оюуны өмч, инновацийн тухай лекц

 Сургуулийн удирдах албан тушаалтнуудад венч хөрөнгө оруулалтын талаар семинар

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, их сургууль - үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллажбайна. Үүнд:

АШУҮИС болон ШУҮ-ийн Монхимо ХХК хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

 “БАТО” Оюуны өмчийн хуулийн фирмтэй хамтран эмийн патент болон технологийн судалгааны талаар Эм зүй био-анагаахын сургуулийн төгсөх курсийн оюутнуудтай уулзалт хийв.