Эрдэм шинжилгээ > erdmynzuvlul > Эрдмийн зөвлөлийн дэргэдэх “Нэр томъёоны зөвлөл”

Эрдмийн зөвлөлийн дэргэдэх “Нэр томъёоны зөвлөл”

Эрдмийн зөвлөлийн дэргэдэх “Нэр томъёоны зөвлөл”

 

АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх

Нэр томъёоны зөвлөл

          АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Нэр томъёоны зөвлөл нь био-анагаах, эмнэлзүйн анагаах ухаан, эмзүй, нийгмийн эрүүл мэнд, уламжлалт анагаахын чиглэлээр докторын зэрэг горилох бүтээлд орсон гадаад нэр томъёог монгол хэлнээ хөрвүүлэн хэрэглэсэн  байдлыг хянан үзэж, тэдгээр нэршил нь гадаад нэр томъёоны  толиудад (англи, орос, монгол) орсон үгийн тайлбартай хэрхэн дүйцэж буй, судалгаа шинжилгээний практикт нэгэнтээ хэрэглэгдэж буй нэршлийг зөв хэрэглэсэн эсэхэд хяналт тавьж, тэдгээрт холбогдох залруулга хийхийн зэрэгцээ шинэ нэршлийг монгол хэлнээ дүйцүүлэн буулгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх чиглэлээр зөвлөх үүрэгтэй ажиллана.

Нэр томъёоны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх материалын бүрдүүлэлт:

Бүтээлийн нэр: монгол, англи, орос хэлээр, судалгааны  салбар, код, судалгааны багийн гишүүдийн овог нэр;

Докторын бүтээлд орсон гадаад нэр томъёоны англи, орос, монгол нэршлийн оноолт (хүснэгтэнд үсгийн дарааллаар жагсаасан байх) зөвлөлийн гишүүдийн тоогоор 9 хувь;

Докторын бүтээлийн бүрэн эх бичмэл (хурлын үед танилцаад судлаачид буцааж өгнө) 1 хувь;

Нэр томъёоны зөвлөлийн хурлын товлол:

Бүтээлийн нэр томъёогоо хэлэлцүүлэх судлаач сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхава гарагийн 19.00-20.00 цагт On-Line шугамаар буюу нарийн бичийн даргын утсаар холбогдож бүртгүүлнэ;

Нэр томъёоны зөвлөлийн хурлыг сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагийн 16.00 цагт АУС-ийн Эрдэмтийн зөвлөлийн хурлын танхимд хийнэ;

Нэг удаагийн хурлаар 5 хүртэлх бүтээлийн нэр томъёог хэлэлцэн шийдвэрлэнэ;

Хурал эхлэхийн өмнө судлаачид зөвлөлийн гишүүдийн тоогоор ширээн дээр суудал бүрт нэр томъёоны жагсаалтыг тавьсан байна;

Судлаачдын танилцуулахаар бэлтгэсэн нэр томъёог бүртгүүлсэн дарааллаар хэлэлцэнэ;

Зөвлөлийн хурлаас судлаач бүрийн бүтээлд орсон нэр томъёоны оноолтыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухай протокол гарна;

Нэр томъёоны зөвлөлийн гишүүд

Г.Цагаанхүү, АУ-ны доктор, профессор, дарга

Д.Одонтуяа, АУ-ны доктор, профессор, нарийн бичгийн дарга

Гишүүд:

Д.Амгаланбаатар, АШУ-ны доктор, профессор

П.Батхуяаг, АУ-ны доктор, профессор

Л.Галцог, АУ-ны доктор, профессор

Х.Гэлэгжамц, АУ-ны доктор, профессор

И.Пүрэвдорж, АУ-ны доктор, профессор

Н.Пүрэвжав, АУ-ны доктор, профессор

Т.Туяа, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор

 

АШУҮИС-ийн Нэр томъёоны зөвлөлийн хурлын шийдвэр (загвар)

2015.02.20.                             Дугаар 015/01                                   

Хурлыг удирдсан:   Зөвлөлийн дарга проф. Г.Цагаанхүү

Хуралд орлцсон:Зөвлөлийн гишүүн проф. Д.Амгаланбаатар, П.Батхуяаг, Л.Галцог, Х.Гэлэгжамц, И.Пүрэвдорж, Н.Пүрэвжав, Т.Туяа, нарийн бичгийн дарга Д.Одонтуяа

Хэлэлцсэн асуудал: Судлаач Д.Б-ын “. . . . . . . . . . . .” сэдэвт АУ-ны докторын зэрэг горилох бүтээлд орсон гадаад нэр томъёоны монгол нэршлийн тухай

          Судлаачийн “. . . . . . . . . . . .” сэдвээр гүйцэтгэж буй докторын зэрэг горилох бүтээлд монгол хэлээр нэршиж хэвшээгүй гадаадын 27 нэр томъёо байгааг Монголын нэр томъёоны толь, Олон улсын анагаах ухааны мэргэжлийн түгээмэл нэр томъёог үндэслэн утга агуулгын хувьд дүйцүүлэн үзэж, 23 нэршлийг хөрвүүлсний дагуу зөвшөөрч, 4 нэршлийг олон улсын нэрээр нь үлдээх нь зүйтэй гэж үзэв

Шийдвэрлэсэн нь:

          Судлаач Д.Б-ын “. . . . . . . . . . . . .” сэдэвт АУ-ны докторын зэрэг горилох бүтээлд хамаарах гадаадын 27 нэр томъёо нь Монгол улсын нэр томъёоны толь, Олон улсын анагаах ухааны мэргэжлийн нэр томъёонд орсон холбогдох нэршлийн бүрэн утгыг илэрхийлж байгаа тул уг сэдэвт бүтээлийн бичлэгт оруулан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

(Нэр томъёоны жагсаалтыг хавсаргав)

 

АШУҮИС, Нэр томъёоны зөвлөлийн дарга                           Проф. Г.Цагаанхүү

Нарийн бичгийн дарга                                                              Дэд проф. Д.Одонтуяа