Захиргаа > Эрдмийн сургууль

Эрдмийн сургууль

Эрдмийн сургууль

                    

   АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн захирлын мэндчилгээ: 

 

       Шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн эдийн засаг, дэвшилтэт болон өндөр технологийг хөгжүүлэх замаар үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд судалгаанд суурилсан их сургуулиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг хөгжилтэй орнуудын туршлага харуулсаар байна. Монгол улсын засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор батлагдсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд АШУҮИС-ийн захирлын А/135 тоот тушаалаар Эрдмийн Сургуулийг үүсгэн байгуулан ажиллаж байна.Бид эрүүл мэнд, боловсролын салбарын өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагаднийцүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн дэвшилтэт технологид тулгуурлан хүргэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц шилдэг судлаач, судалгааны багуудыг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Эрдмийн Сургууль нь эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, төгсөлтийн сургалтын чанар, судалгаа явуулах орчин нөхцөлийг сайжруулах, төгсөлтийн сургалтын үнэлэмжийг нэмэгдүүлэх, судалгааны тэтгэлэгүүдийн тоо, мөнгөн дүнг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг их сургууль, хүрээлэнгүүд, эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх олон улсын төсөл, төгсөлтийн сургалтын хамтарсан хөтөлбөрүүдийн тоог нэмэгдүүлэх, IF бүхий сэтгүүлд хэвлүүлэх бүтээлийн тоог өсгөх, үнэлүүлэх, судалгааны ёс зүйг дээдлэн мөрддөг, нотолгоонд суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдмийн эрх чөлөөг хариуцлагатайгаар хэрэгжүүлэх томоохон зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна. Дээрх ажлууд маань АШУҮИС-ийн Ази Номхон Далайн Баруун Эргийн бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болох өндөр зорилгоо биелүүлэхэд томоохон түлхэц өгөх юм.Шилдэг судалгааны баг, шилдэг судлаачдыг хөгжүүлэхэд Эрдмийн Сургуулийн үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

 

        ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ

АУ-НЫ ДОКТОР Б.ДАМДИНДОРЖ

 

АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн эрхэм зорилго:

   Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдмийн сургууль нь шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг баялаг болгох сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, өндөр технологи хосолсон судалгааны цогцолбор болох зорилгын хүрээнд ажиллаж байна.

 

Эрдмийн сургуулийн зорилт:

Удирдлага зохион байгуулалтын чанарыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх

Сургалтын чанар, орчин, хүртээмжийг дээшлүүлэх

Эрдэм шинжилгээ, инноваци, судалгаанд суурилсан инновацийг хөгжүүлэх

Байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх

Байгууллагын соёл, олон нийттэй харилцах харилцааг сайжруулах

Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх

Оюутны хөгжлийг дэмжих

 

АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн бүтэц, бүрэлдэхүүн:

     Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдмийн сургууль нь АШУҮИС-ийн Захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/135 тоот тушаалын дагуу Эрдмийн сургууль гэсэн бүтцээр ажиллах болсон. Эрдмийн сургууль нь магистр, докторын зэргийн сургалтыг Анагаах Ухаан, Уламжлалт Анагаах Ухаан, Нийгмийн Эрүүл Мэнд, Нүүр Ам Судлал, Био-Анагаах Ухаан, Сувилахуй, Эм зүйн чиглэлээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Эрдмийн сургууль нь Эрдмийн сургалтын тэнхим болон Олон улсын сайбэр сургалтын тэнхим гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Холбоо барих:

Хаяг: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль,

С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210, Монгол улс

Утас: +976-11-320623

Вэб: Graduate.mnums.edu.mn

И-мэйл: offdpt.graduate@mnums.edu.mn