Захиргаа > Олон Улсын Сайбер Их Сургууль

Олон Улсын Сайбер Их Сургууль

Олон Улсын Сайбер Их Сургууль

Олон Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Сайбер  Их Сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

 

ТАНИЛЦУУЛГА

          Олон Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Цахим Их Сургууль(ICUMS) нь ур чадвараа дээшлүүлж, карьерээ өсгөхөд тань туслах зорилгоор цахим эмнэлгийн менежмент, орчны эрүүл мэндийн Магистрын сургалтын хөтөлбөрийг санал болгож байна. Мөн түүнчлэн, АУС болон НАССын төгсөлтийн дараах хөтөлбөрийн оюутнуудад хэд хэдэн онлайн сургалт явуулна.

          Манай онлайн сургалт нь тэнхимийн сургалттай адил чанартай , үр дүнтэй. Та тэнхимийн сургалттай яг ижил төвшний сургалтын чанарыг авахаас гадна тэнхимийн багш нараар хичээл заалгана. Таны цаг зав, ажлын хуваарьт зохицсон сургалтын талаар онлайн сургалтын хөтөлбөрөө танилцуулж байна.

 

Онлайн сургалт уян хатан, тааламжтай анги хамт олoнтой хамтрах боломжийг бүрдүүлнэ. Та:

Хичээлийн хуваариа өөрийн хүсэлтийн дагуу төлөвлөнө

Багш болон анги хамт олноосоо ганцаарчилсан зөвлөгөө, дэмжлэг авна.

Даалгавар, бие даалтаа хийхээс өмнө эргэцүүлж бодох боломжтой.

Сургалтад суухын зэрэгцээ ажлаа үргэлжлүүлэн хийх бололцоотой.

2015 оны 10 сард шинээр нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

          Бидний хосолсон сургалтын хөтөлбөр,  1 -р улиралд онлайн болон тэнхимийн сургалтын аль алинаас нь хичээл сонгох боломж, эсвэл аль нэг сургалтад бүрэн хамрагдах боломжийг олгоно. Та ангид суралцаж буй мэт өндөр чанартай боловсрол эзэмшихээс гадна, хичээлийн хуваариа хувийн зав чөлөөндөө тохируулж сонгоно. Онлайн хичээлүүд тогтмол шинэчлэгдэж сайжрах бөгөөд орчин үед хөл нийцүүлсэн ач холбогдолтой эсэхийг тогтмол шалгана. Орчин үеийн тренд хандлага болон төлөөлөгчдийн санал хүсэлтийг үндэслэн сургалтын заах аргаа тогтмол шинэчилж, үргэлж сүүлд гарсан мэдээллийг түгээн таны чадварыг дээшлүүлэхэд анхаарна.

 

Чанартай жишиг их сургууль

          Их сургуулийн ICUMS хөтөлбөр нь Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамаар баталгаажсан бөгөөд Монголын ба Олон улсын эмч, эмнэлгийн ажилтан, оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн 100% онлайн анагаахын боловсрол олгодог анхны цахим сургууль юм. Монгол улс газарзүйн хувьд өргөн уудам тал газрыг тархан оршдог тул хөдөө орон нутгийн оюутнуудын цаг зав, зардал мөнгийг хэмнэх боломжийг ICUMS олгоно.

 

Нийгмийн Эрүүл Мэндийн магистрын хөтөлбөр(MPH)

          Хэрэв та ICUMS - т суралцахыг хүсвэл таны мэдвэл зохистой мэдээллийг доор хүргэе.

АШУҮИС-ийн магистрын хөтөлбөр жил болгоны намар 10 сарын 01, хавар 3 сарын 01нд элсэлт авдаг.

 

Онлайн сонголт

Зөв төлөвлөлт хийснээр MPH хөтөлбөрийг онлайнаар бүрэн дуусгах боломжтой.

 

Онлайн сонгон судлах ба мэргэжлийн чиглэл

MPH хөтөлбөрт онлайнаар суралцахаар бүртгүүлсэн оюутнууд доорх ангиас сонгоно:

        НЭМ-Цахим эмнэлгийн менежмент

                        Орчны эрүүл мэнд

        Анагаах ухаан

        Нүүр ам судлал

        Био-Анагаах ухаан

        Уламжлалт анагаах ухаан

        Сувилахуй         

          Хэрэв та эдгээр ангид суралцахгүй гэвэл нийгмийн эрүүл мэндийн сургалтын дараах хөтөлбөрийн сонгон судлах хичээлүүдээс авах боломжтой. Уг хичээлүүд оюутнуудад илүү боломж олгох үүднээс онлайн хэлбэрийн сонголтоор явагддаг.

 

Онлайн болон тэнхимийн сургалтын сонголт

          MPH хөтөлбөр нь тэнхимийн, онлайн эсвэл хосолсон сургалтыг зөвшөөрөхөөс гадна сургалтыг 1 улирлын мөн MPHийн сургалтын турш гэсэн сонголтуудтай. Таны сургалтад зориулж тэнхимийн сургалттай адил  нягт нямбай чанартай хичээлийг онлайн сургалт санал болгож байна. Онлайн MPH хичээлийг зэрэг горилогч бүтэн онлайн суралцагч болон тэнхимийн сургалтад бүртгэлтэй хэдий ч нэг ба түүнээс дээш тооны хичээлээ онлайнаар судалж буй оюутнууд авах боломжтой. Онлайн болон тэнхимийн сургалтыг хослуулах нь сургуулийн шилдэг оюутнуудтай харьцаж тэднээс суралцаж чадвараа дээшлүүлэх боломжийг олж авна.

 

Монгол оюутнуудад тавигдах шаардлага

Голч дүн: 2.4

MPHийн зэрэг горилогч: 2.4 ба түүнээс дээш

Төрийн албан хаагчийн маягт

Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

Цээж зураг 3х4 хэмжээтэй – 3 ширхэг

Бүртгэлийн хураамж тушаасан баримт

Сургалтын төлбөр тушаасан баримт

 

Гадаад оюутнуудад тавигдах шаардлага

 Магистр докторын алба нь олон улсын оюутныг бүртгэж элсүүлнэ. Тиймээс, гадаад оюутнууд доорх материалыг бүрдүүлнэ үү:

Элсэлтийн маягт

Элсэхийг хүссэн өргөдөл

Пасспортын хуулбар /дуусах хугацаа 2оос доошгүй жил байх/

Ерөнхий боловсрол ба дээд боловсролын диплом, гэрчилгээний Англи хэл рүү баталгаат орчуулгаар хөрвүүлж нотариатжуулсан хуулбар

Бусад дээд боловсролын диплом, гэрчилгээний Англи хэл рүү баталгаат орчуулгаар хөрвүүлж нотариатаар баталгаажуулсан хуулбар

Засгийн газар хоорондох гэрээ /хэрвээ боломжтой бол жинхэнэ баримт/

Харьяа албан газрын тодорхойлолт /тодорхойлолт албан байх шаардлагатай бөгөөд Монгол Улсын Гадаад Явдлын яамаар дамжуулна/

Эрүүл мэндийн үзлэгийн хуудас

Цээж зураг 3х4 хэмжээтэй – 3 ширхэг

Бүртгэлийн хураамж төлсөн баримт

Сургалтын төлбөр төлсөн баримт

 

Дээрх бүх материалыг email  icums@mnums.edu.mn – аар болон АШУҮИС-н 236 тоотод хүлээн авна.

 

Сургалтын төлбөр:

Монгол оюутнууд

-       2.070.000 төгрөг/нэг жил (тэнхимийн сургалтаас 20%аар бага)

Гадаад оюутнууд:

-       2100 USD/нэг жил (тэнхимийн сургалтаас 20%аар бага)

 

Mатериал хүлээн авах

-       Элсэлтийн маягт хүлээн авах хугацаа: Тухайн элсэлт зарлагдсан хугацаанд

-       Бүх материалыг доорх хаяг руу илгээнэ үү

            Олон Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Сайбер Их Сургууль

            Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

            234 тоот өрөө, Зоригийн гудамж, 14210 Улаанбаатар, Монгол

 

Бүртгэл

  Бүртгэлийг энд дарж бүртгүүлнэ.

 

Нэмэлт мэдээлэл:

Холбоо барих:

Утас: 976-11-320579, 11-321194

Факс: 976-11-321249

Email: icums@mnums.edu.mn

Website: icums.mnums.edu.mn

                 www.dma-hsum.blogspot.com

                www.mnums.edu.mn