Захиргаа > Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль

Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль

Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль

 

МАУ-ны хөгжлийн шинэ үе

 

 

 

 

 

 

Захирлын мэндчилгээ 

 

           Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн цахим хуудсанд тавтай морилно уу. 

         Монгол анагаах ухаан нь 5000 гаруй жилийн түүхтэй, нандин өв соёл, анагаах урлаг юм. Эрдэнэт хүмүүний биеийг өвчнөөс сэргийлэх, өвчин тусвал илааршуулан эдгэрүүлэх арга ухаан (best practice), олон зуун жилийн практик гаалах, дэлхий дахинд дэгдсэн эмчилж дийлдэшгүй олон төрлийн өвчин эмгэгийг анагаах нууц увьдис зөвхөн Монгол анагаах ухаанд бий.

 

МОНГОЛ АНАГААХ УХААН НЬ:

Монголчуудын үндэсний нандин өв соёл

Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах уугуул анагаах ухаан, анагаах урлаг

Монгол хүний оюун ухаанаар монгол анагаах ухааны мэдлэгийг  баялаг болгон бүтээнэ Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна

Монголыг дэлхий нийтэд таниулах гарц юм.

 

          Монгол Анагаах Ухааныг 1990-ээд оноос эхлэн сэргээн хөгжүүлсэн ба өвөг дээдсийн үлдээсэн оюуны сан хөмрөг нь дундаршгүй бөгөөд түүнийг хайрлан хамгаалах, шинжлэх ухааны нотолгоотой хөгжүүлэх өндөр үүрэг хариуцлага бидний үеийнхэнд  ноогдсон.

          МАУОУС нь АУДэС–ийн Монголын уламжлалт анагаах ухааны тэнхим, ЭМШУИС-ийн Уламжлалт Анагаах Ухааны сургууль, АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Институт, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль болон өргөжин хөгжиж байна.

          Манай хамт олон боловсролын үйлчилгээнд гадаадын 4 их сургуультай хамтарсан 2+4, 4+2 , ижилсүүлэх 2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Төгсөлтийн дараах сургалтаар Япон, Солонгос, ОХУ, БНХАУ, Бутан, Энэтхэг зэрэг орны 25 гадаадын магистр, доктор оюутан суралцаж байна.

           Сүүлийн жилүүдэд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж дэлхийн 12 орны 16 их  сургуультай  хамтран ажиллан  багш солилцох, оюутан солилцох, хамтарсан судалгааны 3 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

           Хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд байнга оролцож, нийгэмд хүлээх үүрэг хариуцлагаа улам нэмэгдүүлэн олон улсын жишигт нийцсэн Монгол Анагаах Ухааны олон улсын эмнэлгийг 2016 онд байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

        Та бүхэнд амжилт хүсье.      

Захирал Д.Цэрэндагва

 

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

         Олон улс, үндэсний эрэлтэд нийцсэн боловсрол, судалгаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үйлдвэрлэлийн нэгдлийг хангасан шилдэг олон улсын сургууль болно

 

АЛСЫН ХАРАА

        Монгол анагаах ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлнэ

 

ҮНЭТ ЗҮЙЛ