Захиргаа > БиоАнагаахын сургууль

БиоАнагаахын сургууль

БиоАнагаахын сургууль

 

Захирлын мэндчилгээ

АШУҮИС-ийн БиоАнагаахын Сургуулийн 

вэб хуудсанд зочилж буй

 эрхэм хүндэт таны энэ 

өдрийн амар амгаланг айлтгая!

 

     Био-Анагаахын Сургууль /Био-АС/ нь 2003 оны 01 дүгээр сард Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг болон мэндэлснээс хойш 10 дахь жил үйл ажиллагаагаа явуулж байгаа АШУҮИС-ийн бүрэлдэхүүний томоохон сургуулийн нэг юм. Био-Анагаахын Сургууль нь ерөнхий болон мэргэжлийн суурь хичээл заадаг Анатоми, Физиологи, Биохими лаборатори, Ерөнхий эрдэм, Бичил амь судлал, Дархлаа судлал, Биологи-Гистологи,  , Молекул биологи-Удам зүй, Эм судлал, Харилцааны ур чадвар, Эмгэг бүтэц үйл судлал гэсэн  нийт 10 тэнхим, үндсэн 144 эрдэмтэн багштай, 11 туслах ажилтан ажилладаг ба өөрийн харьяаны - 1795 оюутан, 123 магистрант, 34-докторанттай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Сургалтын болон эрдэм шинжилгээний лабораториудтай, Багш нарын 64.8% нь эрдмийн зэрэгтэй, 26.7% нь профессор цолтой. Манай сургуулийн эрдэмтэн багш нар нь монголд төдийгүй олон улсад эрэлт хэрэгцээ ихтэй Био-Анагаах судлаач, Эрүүл мэндийн мэдээлэл зүйчээр бакалаврын боловсролтой мэргэжилтэнг бэлтгэхээс гадна АШУҮИС-ийн нийт 11,400 гаруй оюутанд анагаахын суурь шинжлэх ухааны хичээлүүдийг заадаг.Бид чадварлаг эмч, эмнэлгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эрхэм үйлсэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж, шинэ цаг үеийн үүрэг хариуцлага, хурдыг мэдэрч ажиллахыг эрхэмлэдэг. Энэхүү вэб хуудас нь Био-Анагаахын сургуулийн тэнхим, нэгжүүд, сургалтын талаарх мэдээллийг багтаасан тул та бүхэн манай сургуулийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Танд эрүүл энхийг хүсье.

 

ЗАХИРАЛ: Ц. ТҮВШИНЖАРГАЛ   / АУ-ны доктор, дэд профессор /

 

НЭГ.  Био-АС-н өнөөгийн байдал :

     Тус сургууль өнөөгийн  байдлаар /2013-2014 оны хичээлийн жилд/   АШУҮИС-н  11.394 оюутанд суурь мэдлэгийн үйлчилгээ үзүүлдэг – 10 тэнхим, орон тооны-144 багш, 11 туслах ажилтан ажилладаг ба өөрийн харьяаны - 1795 оюутантай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын  64,8 % нь эрдмийн зэрэг цолтой.

     Тус сургуульд ШУ-ны доктор, доктор, магистр, профессор болон дэд профессор цолтой багш нар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг.

     2005 оноос 2017 онд  био-анагаах судлаач –450, ЭММЗүйч -107 мэргэжилтэн бэлтгэн гаргаж Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг дээд мэргэжилтэй боловсон хүчнээр хангахад хувь нэмрээ оруулж байна. Эмзүй, Био-АС нь эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ жил бүр 100 орчим эмч, био-анагаахын чиглэлээр мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг ба  гадаадын өндөр хөгжилтэй орнуудад -17 багш сурч байна.

     Жил бүр уламжлал болон зохиогддог  эрдмийн чуулганд тус  сургуулийн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын илтгэл хэлэлцэгдэж, их сургуулийн хэмжээнд илтгэлүүд нь ямагт эхний байруудад өрсөлддөг.

 

Эрхэм зорилго: Орчин үеийн эрдэм шинжилгээ, сургалтын лабораторитой   олон улсын түвшний судалгаа, сургалт, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадамжтай эрдэмтэн, судлаачдын баг бүрдүүлсэн сургалт-эрдэм шинжилгээний цогцолбор байхад оршино.Оновчтой бүтэцтэй, чадварлаг багш судлаачидтай ШИЛДЭГ СУРГУУЛЬ байхад оршино.

 

Эрхэм зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:

Хөгжингүй орнуудад хэрэгжиж үр дүнгээ өгч байгаа сургалтын тэргүүний технологийг өөрийн орны

нөхцөлд бүтээлчээр нэвтрүүлэх

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөрвөх чавдартай Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх

Био-Анагаахын чиглэлийн сургалт, эрдэм шинжилгээний нэгдсэн лаборатори байгуулж, хөдөлмөрийн

болон сургалт, эрдэм шинжилгээний ээлтэй орчин бүрдүүлэх

Монгол дахь Био-Анагаахын эрдэм шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай уялдуулан судалгаа,

шинжилгээ, үйлчилгээний хэрэгцээнд бүрэн нийцсэн сургалтын тогтолцоо бий болгох

Монгол улсад биотехнологийн салбар хөгжих нөхцөлийг бүрдүүлэх

 

АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн удирдлага зохион байгуулалт:

Ц. Түвшинжаргал           Захирал (АУ-ны доктор, дэд профессор)

Ж.Оргил                          Мэргэжилтэн

Н.Мөнх-Учрал                 Мэргэжилтэн      

Д.Оюунаа                        Нягтлан               

Б.Сэвжидмаа                  Физиологи тэнхмийн эрхлэгч  (АУ-ны доктор)

А.Гүрбадам                     Биологи, гистологийн тэнхмийн эрхлэгч (БУ-ны доктор, профессор)

Л.Наранцэцэг                  Биохими-лабораторийн тэнхмийн эрхлэгч (АУ-ны доктор, дэд профессор)

Л.Ажнай                           Ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгч (МУ-ны доктор, профессор)

С.Цогтсайхан                   Бичил амь, дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч (АУ-ны доктор, профессор)

Д.Уранчимэг                    Анатомийн тэнхмийн эрхлэгч  (АУ-ны доктор, дэд профессор)

Ж.Сарантуяа                   Молекул биологи, удам зүйн тэнхмийн эрхлэгч  (АУ-ны доктор, профессор)

Э.Баярмаа                       Эмгэг бүтэц, үйл судлалын тэнхмийн эрхлэгч  (АУ-ны доктор, профессор)

Ч.Ерөөлт                         Эм судлалын тэнхмийн эрхлэгч   (АУ-ны доктор, дэд профессор)

С.Наранчимэг                  Харилцааны ур чадварын тэнхим   (АУ-ны доктор, профессор)

 

Удирдах ажилтны туршлага, ажилласан хугацаа:

    Био-Анагаахын  сургуулийн удирдлагаар туршлагатай, сургуулийн бүтэц зохион байгуулалтыг сайн мэддэг, удирдах авьяас чадвартай АШУҮИС-ийн төгсөгчид сонгогдон ажиллаж ирлээ.

Доктор С.Мөнхбаярлах /2002-2005/

Доктор Н.Хүрэлбаатар /2005-2006/

Доктор Г.Батбаатар /2006-2013/

Доктор Ц. Түвшинжаргал  2013 оноос эхлэн ажиллаж байна.

Тус сургуулийн захирал АШУҮИС-ийн захиралтай жил болгон менежерийн үр дүнгийн гэрээ байгуулан оны эцэст үнэлүүлж дүгнүүлдэг. Тус  сургууль нь

2007 онд АШУҮИС-ийн Шилдэг сургууль

2008 онд менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт 37,1 оноо буюу 92,52%-аар 90% дээш биелэлтэй сургуулиар шалгарч шагнуулсан.

2009 онд 37,2 оноо буюу 93,2%-тайгаар гэрээний биелэлт хангалттай биелэгдсэн гэж дүгнэгдсэн

2010 онд 98,2%  биелэлтэй сургуулиар шалгарч шагнуулсан.

2011 онд 94% биелэлтэй сургуулиар дүгнэгдсэн

2012 онд 95% биелэлтэй сургуулиар дүгнэгдсэн

 

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн эрдмийн зөвлөл:

(АШУҮИС-ийн захирлын 2017 оны 08 дүгээр сарын 31 -ны өдрийн А/107 тоот тушаалаар баталсан.)

 

Зөвлөлийн дарга: Ц.Түвшинжаргал            АУ-ны доктор, дэд профессор

Орлогч дарга: С.Энэбиш            БУ-ны доктор, профессор

Нарийн бичгийн дарга: Э. Баярмаа      АУ-ны доктор,  профессор

Гишүүд:      

А.Гүрбадам  (БУ-ны доктор, профессор)

Л.Ажнай       (ФУ-ны доктор, профессор)

Д.Цолмон        (АУ-ны доктор, профессор)

Ж.Сарантуяа  ( АУ-ны доктор, профессор)

Ж.Мөнхцэцэг  (АУ-ны доктор, дэд профессор)

М. Мөнхзол   АУ-ны доктор, дэд профессор

Х.Батбаяр    АУ-ны доктор, дэд профессор

Д.Энхмаа     ХУ-ны доктор, дэд профессор

 

Хоёр. Сургалт

     Био-АС-ийн Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр нь 2011 оны 02 сард дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлөөр 98%-ийн амжилттайгаар магадлан итгэмжлэгдсэн.

Төгсөлтийн өмнөх

  Био-Анагаах, Эрүүл мэндийн мэдээллийн технологи ангиудад нийт 350 гаруй оюутан суралцаж байна.  Био-Анагаах судлаач, Эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжлээр бакалаврын боловсролтой мэргэжилтэн бэлтгэж 2017 оны 05 сард Био-Анагаах судлаач мэргэжлээр 13 дахь, Эрүүл мэндийн мэдээллийн технологич мэргэжлээр 11 дахь төгсөлтөө хийлээ.

Био-Анагаах судлаач нь

     Био-анагаах судлаач нь биологи, хими, хүн судлалын шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, хүний эрүүл болон эмгэг төлөв байдал, эмгэг төлөв байдал үүсэх шалтгаан, механизмыг тухай ангаах ухааны суурь мэдлэгтэй, түүнийг шинжлэн судлах үндсэн аргуудыг эзэмшсэн, судалгааны болон оношзүйн лабораторийн удирдлага зохион байгуулалтын талаар зохих мэдлэгтэй, эдгээр лабораторид хэрэглэдэг үндсэн техник ажилбаруудыг эзэмшсэн чадвартай, эмнэлзүйн мэргэжлийн суурь шинжлэх ухааны ерөнхий мэдлэгтэй, эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ерөнхий зарчим, технологийн чиглэлээр үндсэн суурь мэдлэгтэй, био-анагаахын чиглэлээр суурь судалгаанд гүйцэтгэгчээр ажиллах чадвартай, сувилахуйн  болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх хандлага тогтсон бакалаврын боловсролтой мэргэжилтэн, судлаач байна.

Эрүүл мэндийн мэдээлэл зүйч нь

     Эрүүл Мэндийн Мэдээлэл Зүйч нь мэдээллийн технологийн болон техникийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ерөнхий зарчим, технологийн суурь, судалгааны болон оношзүйн лабораторийн удирдлага зохион байгуулалтын зохих мэдлэгтэй, эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын өгөгдлийн тусламжтайгаар мэдээллийн системийг хөгжүүлэх чадвартай, техник, технологийн мэдлэгээ ашиглан анагаахын техникээр хийх үзлэгт оролцож, оношлогооны материал бэлтгэх, мэт мэдээллийн технологийн суурь судалгаанд гүйцэтгэгчээр ажиллах чадвартай бакалаврын боловсролтой мэргэжилтэн байна.

     Дээрх ангиудад нийт 550 гаруй оюутан суралцаж байна. 2012 онд хийсэн судалгаагаар Био-Анагаахын анги төгсөгчдийн ажил эрхлэлт  95%-тай байгаа нь бидний бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтэн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байгааг харуулж байна.

 

Гурав.Био-Анагаахын Сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

     Био-АС-д хэрэгжиж байгаа дотоодын эрдэм шинжилгээний төсөл-55, гадаадын эрдэм шинжилгээний төсөлт ажлын хүрээнд- 68 төсөл хэрэгжиж байна.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

Монгол хүний эрүүл, эмгэг төлөв

Хавдар, түүний урьдал эмгэгийн биологи

Шинэ болон сэргээгдэж буй халдвар

Жил бүр уламжлал болон зохиогддог  эрдмийн чуулганд тус  сургуулийн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын илтгэл хэлэлцэгдэж, ЭМШУИС-ийн хэмжээнд илтгэлүүд нь ямагт эхний байруудад өрсөлддөг.

 

Дөрөв. Био-АС-н Багш нарын бүтээл :

Сурах бичиг гарын авлага хэвлүүлэх

Хүрсэн түвшин:                   2011 онд 38 ном, сурах бичиг хэвлүүлсэн:

                                              2017 онд 72 сурах бичиг, гарын авлага

                                               

 

Тав.  Био-АС-н гадаад харилцаа :

Япон улсын Токушимагийн их сургуулийн Нүүр ам судлалын сургууль.

Япон улсын Нагоя хот мужийн Айчигийн их сургууль

БНСУ-ын “Сөүл”-ийн их сургууль

Япон улсын Синдай хотын Токуху их сургууль

АНУ-ын MONTANA  Их Сургууль

Японы Нагасакийн Их Сургууль

БНСУ-ын Yonsei их Сургууль

Японы Асахикава Анагаах ухааны Их Сургууль

Yang-Mei University, Laboratory of Experimental Immunology, Institute of Immune Engineering, Academia Sinica, Taipei

Taipei University Medical School, Taipei, Taiwan

ХБНГУ-ын Дюссельдорфын Хейнрих Хайнын их сургууль, микробиологи, эмнэлгийн эрүүл ахуйн вирүс судлалын тасаг, Бактерийн эмэнд тэсвэржилтийн механизм / Хамтарсан төсөл/

BUY Hawaii “Wrestling with English – 8” workshop

Дезерет ОУ-н байгууллага

 “Asia Pacific Allergy” сэтгүүлийн Редакцийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

БНСУ-ын Kyunghee анагаах ухааны их сургууль

БНСУ-ын Korea Univ, Anam hospital

Япон улсад Сисмекс корпорацийн эмнэлэг

Японы Жичигийн ИС-д профессоруудын багт ажилладаг

ОХУ-ын “Герофарм” эм ханган нийлүүлэх байгууллага

“GlaxoSmithKline” эм ханган нийлүүлэх байгууллагатай хамтран ажиллаж байна.

 

 (БАСОН) – Био-Анагаахын Сургуулийн Оюутны Нийгэмлэг :

    Био-Анагаахын Сургуулийн оюутны нийгэмлэг (БАСОН) нь Био-Анагаахын сургуулийн  нийт оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх, тэдний авьяас чадвар, нөөц боломжийг бүх талаар хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт хүргэх зорилгоор 2005 онд байгуулагдаж, анхны тэргүүнээр нь Ж.Мөнхбат сонгогдон ажиллаж байсан.

     2007 оны 5 сарын 16-нд Сургуулийн оюутны албанаас албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрх бүхий батламж авсан. Байгуулагдсан цагаасаа оюутан залуус болон  олон нийтэд  чиглэсэн олон тодорхой ажил санаачилж, оролцож ирсэн. БАСОНийгэмлэг нь тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл гэсэн бүтэц зохион байгуулалттай ажилладаг бөгөөд эрх бүхий дээд байгууллага нь тус нийгэмлэгийн тэргүүн юм. Үе үеийн удирдах зөвлөлийн хэрэгжүүлж байсан ажил, үйлийг үргэлжлүүлэн ажиллах, санаачлах зарчимтай.

     2016 оноос Био-Анагаахын сургуулийн 4-р дамжааны оюутан нийгэмлэгийн тэргүүнээр амжилттай ажиллаж байна.

Эрхэм зорилго :

БАСОН-ийн зорилго нь гадаад, дотоодын ижил төстэй байгууллагуудтай харилцаа холбоотой ажиллан мэдээлэл, санал бодлоо харилцан солилцох, хамтран ажиллах бүх бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулах

Нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах, бэхжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох 

АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль нь санал хүсэлтийн хайрцаг ажиллуулж, ирсэн санал, хүсэлтийн хариуг тухай бүрд нь оюутнуудад өгдөг ба жил бүр оюутнуудаас АШУҮИС-ийн үйл ажиллагаа, тэнхимүүдийн үйл ажиллагаа, сургалтын явц, багш нарын ёс суртахууны талаар асуумж авч дүгнэн нийтэд танилцуулан, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

     Хичээлийн жилийн 1-р улирлын сүүлээр Био-Анагаахын Сургууль Био-Анагаахын ангийн оюутнуудын дунд санал асуулга явуулж үр дүнг Био-Анагаахын нэгдсэн хурлаар багш нарт танилцуулж, зарим асуудлаар оюутнуудад хариу өгөх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авдаг. Багш, оюутны маргаантай асуудлыг эхний   шатанд тэнхимийн түвшинд, тухайн асуудал хүндэрсэн тохиолдолд Био-Анагаахын нэгдсэн хурлаар, оюутан багштай холбоотой ноцтой асуудлыг АШУҮИС-ийн Сургалтын алба, Оюутны алба тухайн нэгж сургуулийн хамт олонтой хуралдаж шийдвэрлэх журам баримтална.

Давуу талууд:

Био-Анагаахын I –V дамжааны оюутнуудын сургалт, судалгаа шинжилгээ, олон нийтийн ажлыг ангийн багш нар удирдан зохион байгуулан ажиллаж байна.

АШУҮИС дотоодын их сургуулиудын спорт, соёл урлагийн арга хэмжээнд Био-Анагаахын ангийн багийг Био-Анагаахын Сургуулийн олон нийтийн зөвлөлийн гишүүн багш нар удирдан зохион байгуулдаг

Био-Анагаахын багш нар оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдаж, оюутныг эрдэм судлалын арга барилд сургаж, үр дүнг нь АШУҮИС ба бусад салбарын эрдмийн чуулганд хэлэлцүүлдэг нь уламжлал боллоо.

Био-Анагаахын ангийн оюутнуудын дунд Био-Анагаахын Оюутны нийгэмлэг   (БАСОН) олон талт үйл ажиллагаа явуулж байна.

ИСУМС-ийн Сургалтын албаны программ үйл ажиллагаанд бүрэн нэвтэрч, бүртгэл мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.

Оюутанд үзүүлдэг санхүүгийн тусламж, урамшуулал

    АШУҮИС, Био-Анагаахын Сургуулийн зүгээс амжилттай суралцаж байгаа, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог оюутныг урамшуулан дэмжих зорилгоор төрөл бүрийн тэтгэлэг олгох, хөнгөлөлт үзүүлдэг, 6 улсад засгийн газар хоорондын гэрээгээр сурлага, урлаг, олон нийтийн ажилд идэвхи зүтгэлтэй оролцдог оюутныг шалгаруулан явуулж тэдгээр оюутнууд маань амжилттай суралцаж байна.

Оюутанд олгодог шагнал тэтгэлгүүд :

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал

ЭМЯ-ны Анагаахын шилдэг оюутан

МЗХ-ны Алма-Матер оны шилдэг оюутан

НҮБ-ын Хүүхдийн сангийн тэтгэлэг

БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн нэрэмжит шагнал, эрдэм шинжилгээний шагнал, тэтгэлэг

АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор Жи Хун Таекийн нэрэмжит тэтгэлэг

Профессор Д.Балдандоржийн нэрэмжит шагнал

УИХ-ын гишүүн асан Г.Зуунайн нэрэмжит шагнал

Далайн орнуудтай харилцах Монголын нийгэмлэгийн тэтгэлэг

Голомт банкны тэтгэлэг

Хөх Сүлд Соёл сангийн тэтгэлэг

Энэбиш сангийн тэтгэлэг

Төрийн шагналт, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор П.Долгорын нэрэмжит шагнал

Монгол улсын гавьяат эмч, академич, доктор, профессор Б.Рагчаагийн нэрэмжит шагнал

Төрийн соёрхолт Г.Дэмидийн нэрэмжит шагнал

Оюутны бие даасан ажиллагааг зохион байгуулж байгаа байдал :

    АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн бакалаврын боловсрол олгох сургалт нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын  сүүлийн  үеийн анагаах ухааны боловсролын онцлогт тулгуурлан асуудалд суурилсан, оюутан төвтэй сургалтын хэлбэрт шилжсэн. Сургалтын салшгүй чухал хэсэг нь оюутны бие даан суралцах үйл ажиллагаа юм. Бие даан суралцах үйл ажиллагааны гол ач холбогдол нь оюутан лекц, семинарын хичээлээр олж авсан мэдлэгээ бататган, практикт хэрэглэх чадвар эзэмшиж, цаашид мэдлэг, чадвар, хандлагаа бие даан дээшлүүлэх арга барил эзэмшихэд оршдог. Био-Анагаахын Сургуулийн бүх тэнхимүүдийн сургалтын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөнд оюутны бие даалтыг  тусгасан бөгөөд энэ нь тухайн хичээлийн хэлбэр, агуулга, цагийн багтааж зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Оюутнууд сургуулийн интернет, номын санг ашиглан бие даалтын ажлыг хийдэг ба Био-Анагаахын Сургуулийн 10 тэнхимд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа  лабораториудад хичээлийн бус цагаар багшийн удирдлаган доор оюутнууд  бие даалтын ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой ба төгсөлтийн болон диплом бичих ажилд нь сургуулийн зүгээс оюутнуудаа дэмжиж ажилладаг.