Захиргаа > Сувилахуйн Сургууль

Сувилахуйн Сургууль

Сувилахуйн Сургууль

 

Мэндчилгээ

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн цахим хуудаснаа тавтай морилно уу.

Сургуулийнхаа эрдэмтэн багш, оюутан залуус, хамт олны нэрийн өмнөөс та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Тус сургууль нь МУ-ын эрүүл мэндийн салбарт 1929 оноос эдүгээ хүртэл хугацаанд 30 гаруй мянган мэргэжилтэнг төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтаар тасралтгүй бэлтгэж ирсэн АУ-ны салбарын Ууган сургууль билээ.

Бид Сувилагч, Эх баригч, Хөдөлгөөн засалч, Хөдөлмөр засалч, Уламжлалт анагаах ухааны бага эмч, Уламжлалт анагаах ухааны сувилагч, Эмнэлгийн тоног төхөөрөмж, угсралт ашиглалтын техникч элекроникч, Дүрс оношлогооны техникч мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд мэргэжлийн 6 тэнхимтэйгээр ажиллаж байна.

АШУҮИС-ийн эрхэм зорилгын хүрээнд багш нарын сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн чадавхыг бэхжүүлж, сургуулийн үнэт зүйл, оюуны нөөцийг буй болгох, боловсрол болон эрүүл мэндийн тусламжийг чанартай үзүүлэх, мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагааны шинэчлэлийг хийж, гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэн багш, оюутан солилцох, хичээлийн кредит, агуулгыг харилцан хүлээн зөвшөөрөх, суралцагчдыг зайнаас суралцах нөхцлийг хангахад чиглэсэн сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Боловсролын үйлчилгээг чанартай үзүүлж, багш судлаачдыг хөгжүүлэх,  суралцагсдын сурах орчинг улам сайжруулах зорилгоор МУ-ын Засгийн газар, Хөдөдмөрийн Яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 хэрэгжүүлэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг сургууль болох зорилготой ажиллаж байна.

Номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал

АУ-ны доктор Н.Наранбаатар  

 

  Алсын хараа:

Олон улсын стандартад нийцсэн үндэсний хэмжээний манлайлагч сургууль байх

 

Эрхэм зорилго:

Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, инновацийг хэрэгжүүлэгч сувилахуйн жишиг сургууль болох 

 

Үнэт зүйлс:

-        Бид 87 жилийн түүхэн баялаг туршлагатай

-        Бид Уламжлал шинэчлэлийг хослуулагчид

-        Бид Шинэ санааг эрэлхийлж, хамт олноороо суралцаж, бусдад түгээгч

-        Бид Салбартаа манлайлагчид, технологийн шинэчлэгчид байх

 

Түүхэн замнал:

-        1929 он анхны сувилагчийн 2 жилийн курс нээгдсэн.

-        1931 он Хүн эмнэлгийн техникум.

-        1961 он Анагаах ухааны дунд сургууль.

-        1965 он Анагаах ухааны Соёлч дунд сургууль цол, мандатаар шагнагдсан.

-        1969 он Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

-        1974 он Сальвадор Альендегийн нэрэмжит сургууль.

-        1985 он Сувилагчийн дунд сургууль.

-        1997 он АУИС-ийн харьяа Анагаах ухааны коллеж.

-        2003 он ЭМШУИС-ийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургууль.

-        2001, 2004 онд магадлан итгэмжлэгдсэн.

-        2010 он Сувилагч мэргэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн.

-        2011 он Эрүүл мэндийн технологийн сургууль.

-        2012 он Зүүн азийн далайн эргийн бүсэд магадлан итгэмжлэгдэв.

-        2013 он АШУҮИС-ийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургууль.

-       2016 он ОУ-ын ЧУТ ISO 9001:2015-ыг боловсролын салбарт нэвтрүүлсэн анхны байгууллага.

 

Бүтэц:

1.      Суурь сувилахуйн тэнхим

2.      Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим

3.      Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим

4.      Эх хүүхдийн тэнхим

5.      Бие бялдар судлалын тэнхим

6.      Дүрс оношлогоо, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тэнхим

 

 

 

 

Сургалт:

 

Үйл ажиллагааны чиглэл

-         Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх

-         Сургалтын технологийг сайжруулах, сургалтанд мэдээллийн технологийн шинэ арга хэрэгсэл нэвтрүүлэх

-         Оюутны үнэлгээний арга хэрэгслийг боловсруулах, сайжруулах

-         Багшлах боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, багш нарыг анагаах ухааны боловсрол судлалын судалгаа шинжилгээнд татан оролцуулах

-         Мэргэжлийн тэнхимүүдийн үйл ажиллагааг хянах, зохицуулалтаар хангах

-         Сургалтын үйл ажиллагааны чанар, зохион байгуулалт, эцсийн үр дүнд хяналт тавих

-         Шинэ мэргэжлийн хөтөлбөрүүд болон хамтарсан хөтөлбөр нээж ажиллуулах

-         Сургуулийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгалах, ашиглахад хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх

-         Дадлагыг биечлэн зохион байгуулах, дүгнэх

 

Хөтөлбөрийн үнэлгээ, магадлан итгэмжлэл

Магадлан итгэмжлэл нь анагаах ухааны боловсрол олгогч сургуулийн сургалтын хөтөлбөр, хүний болон материаллаг нөөц боломж, цогц чадамж сургалт явуулахад тохиромжтой болохыг тодорхойлсон гэрчилгээ юм.

Сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг 2010 онд, Эх баригч,  бэлтгэх сургалтын хөтөлбөрийг 2011 онд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр магадлах ажлыг холбогдох тэнхим, мэргэжлийн багш нарын хамт амжилттай зохион байгуулж тус хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн.

 

Эрдэм шинжилгээ:

 

Сувилахуйн сургуулийн  гадаад харилцаа:

         Бид дэлхийн 14 орны 33 их дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх, харилцан үр дүнтэй үйл ажиллагаагаар харилцаагаа бататган хөгжүүлж ажиллах зорилгоор 18 сургууль, байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж гэрээ байгуулсан байна.  Гэрээний дагуу багш, оюутан, судлаач оюутан солилцоо, хамтарсан судалгаа, богино хугацааны сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, сургалт судалгаанд шаардлагатай мэдээллийг харилцан солилцох болон гэрээний зорилгод нийцсэн бусад үйл ажиллагааг явуулж байна.

 

Хамтын ажиллагаатай сургуулиуд

-         Японы Гүнма Их Сургууль

-         Австралийн Холмесглен Их Сургууль

-         Щвейцарын Цүрихийн Хэрэглээний Шинжлэх Ухааны их сургууль

-         Японы Косей Сувилахуйн коллеж

-         Японы Китасато Их сургуулийн Сувилахуйн сургууль

-         БНУАУ–ын Семмелвейсийн Их сургууль

-         Японы Кокушо япон хэлний сургууль

-         Кансай Сувилахуйн сургууль

-         Японы Тояама Их сургууль

-         Малайзын SEGI их сургууль

-         Малайзын MAHSA их сургууль

-         Солонгосын  Сөүлийн Үндэсний Их Сургууль

-         Өвөр Монголын Үндэстний Их Сургууль

-         АНУ-ын Daemen коллеж

-         Японы Токушима Их сургууль

-         Швейцарийн Женева Их сургууль

-         Сингапурын Үндэсний Их сургууль

-         Сувилахуйн сургууль

-         Индонезийн Паджаджаран сургууль

-         Тайландын Чан Мэй Их сургуулийн Сувилахуйн сургууль

-         ОХУ-ын Эрхүү хотын Тээвэр харилцааны улсын их сургуулийн Анагаах ухааны коллеж

 

Олон улсын байгууллагууд

-         Японы Хаяама Зүрхний төв

-         Японы Жудо бариа заслын холбоо

-         Норвегийн тусламжийн байгууллага

-         Тайваны Laerdal компани

-         Олон Улсын Сувилагчдын Боловсролын Нийгэмлэг

-         Монгол Япон боловсрол хөгжлийн сан

-         “Гадаадын төсөл Монголд” ТББ

-         ДЭМБ

-         НҮБ-ын Хүн Амын Сан

-         ММСС

-         JICA

-         АХБ

-         ECFMG

-         Энхтайвны Корпус

 

Оюутан:

 

Сувилахуйн сургуулийн оюутны нийгэмлэг

Зорилго

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутан сурагчдыг төлөөлөн удирдах олон нийтийн байгууллага байж тэдгээрийн хууль ёсны бөгөөд нийтлэг эрх ашиг, сонирхлыг төлөөлөн хамгаалах, түүний бие даан хөгжих бололцоог ханган, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх, оюутнуудын нийгмийн идэвхийг дээшлүүлэх, төрөөс оюутнуудын талаар явуулж байгаа бодлого, түүнийг хэрэгжүүлэх

 

Зорилт

Оюутнуудын нийгмийн идэвхийг сайжруулах тэднийг бие даан сурах, өөрийгөө хөгжүүлэхэд туслахад оршино.

 

Үйл ажиллагаа

-         “Монголын Оюутны холбоо”-той оюутны тулгамдаж буй асуудал шийдвэрлэх.

-         Монголын Оюутны холбоо болон Нийтийн тээврийн газартай хамтран хөнгөлөлттэй зорчих эрхийн картаар оюутан залуусыг хангах.

-         БГД-ийн Их дээд сургуулиудтай хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа.

-         АШУҮИС-ийн “Оюутны холбоо”-той хамтран оюутан залуусыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна.

Оюутны клубууд

-         Залуу техникч клуб

-         Залуу радиографикч клуб

-         Оюутны урлагийн клуб

-         PT’s клуб

-         Залуу оточ клуб

-         Энэр клуб

-         “Nutrition” оюутны клуб

-         Судлаач оюутан клуб

-         Эмнэл зүйн оюутны клуб

-         Сувилахуйн клуб