Захиргаа > Говь-Алтай аймаг дахь Салбар Анагаах Ухааны Сургууль

Говь-Алтай аймаг дахь Салбар Анагаах Ухааны Сургууль

Говь-Алтай аймаг дахь Салбар Анагаах Ухааны Сургууль

 

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

     Хамт олныхоо нэрийн өмнөөс та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье.
Манай сургууль 50 гаруй жилийн түүхтэй, анагаах ухааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа баруун бүс нутагт байгуулагдсан төрийн өмчийн сургууль юм.
Бид Үндэсний болон бүс нутгийн эрэлт хэрэгцээг хангахуйц, Эх орныхоо хөгжилд мэдлэгт суурилсан хувь нэмэр оруулж чадах хүнлэг энэрэнгүй, өндөр мэдлэгтэй, хариуцлагатай, харилцааны соёлтой эмнэлгийн дээд, дунд мэргэжилтэн бэлтгэх хариуцлагатай үүргийг нэр хүндтэй биелүүлж байна.
Боловсролын чанарыг сайжруулах, багш нараа хөгжүүлэх, оюутнуудын сурах орчинг сайжруулах, эмнэлзүйн дадлагыг чанартай явуулах, сургууль эмнэлгүүдийн хамтын ажиллагааг хангахад чиглэсэн үйл ажиллагааг алсыг харсан төлөвлөгөөтэйгээр хийж гүйцэтгэж байна.

Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.


Хүндэтгэсэн: АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн

захирал, АУ-ны Доктор, профессор М.Банзаагаяа


АЛСЫН ХАРАА
    Дэлхийн стандартад нийцсэн, Монгол Улсын хөгжил дэвшлийн тулгуур болсон үндэсний загвар судалгааны их сургууль байна.


ЭРХЭМ ЗОРИЛГО
    Сургалт судалгаа, эмнэлгийн үйлчилгээг хослон явуулж, ард түмнийхээ эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц өндөр мэдлэг, чадвартай, ёс суртахууны эрхэм нандин чанартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцсэн өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын тэргүүлэх сургууль байна.

 

ҮНЭТ ЗҮЙЛС

1.Академик эрх чөлөө

2.Сайн засаглал

3.Нийгмийн ёс зүй

4.Уламжлал ба шинэчлэл

 

СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХ

1967 оны 10 сарын 05-ны өдөр 80 сурагч, 5 багш, 3 ажилчинтайгаар Анагаах Ухааны Дунд Сургууль  болон үйл ажиллагаагаа  эхэлсэн.

1971 онд Эх баригч бага эмчийн анхны төгсөлт хийсэн.

1973 онд Сувилагчийн анхны төгсөлт хийсэн.

1996 онд АУИС-ийн  харъяа Анагаах Ухааны төв болсон.

1997 онд  АУИС-ийн харъяа Анагаах Ухааны Коллеж  болж өргөжсөн.

1999 онд Анх магадлан итгэмжлэгдсэн.

2001 онд Интернетийн сүлжээнд холбогдсон.

2001 онд Эм найруулагчийн ангийн анхны төгсөлт хийсэн.

2002 онд Бакалавр сувилагч, Уламжлалт анагаахын  сувилагчийн анхны төгсөлт.

2003 онд Төгсөлтийн дараах сургалт явуулах эрх авсан.

2003 онд ЭМШУИС-ийн харъяа Анагаах Ухааны Коллеж  болсон

2003 онд Зайн сургалт оношлогооны төв байгуулсан.

2003 онд  Ерөнхий мэргэжлийн их эмчийн анги нээсэн

2004 онд 2 дахь магадлан итгэмжлэлд орж 10 жилийн эрхээ баталгаажуулсан

2006 онд  Хими, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Лицей сургууль байгуулах зөвшөөрөл авч байгуулагдсан.

2008 онд Амьдралын босго төв байгуулсан

2008 онд Чийрэгжүүлэлтийн иж бүрэн кабинеттэй болсон

2009 онд  Ерөнхий мэргэжлийн их эмчийн ангийн анхны төгсөлт хийсэн.

2010 онд Төгсөлтийн дараах сургалтын төв байгуулсан

2010 оны 07-р сарын 01-ээс ЭМШУИС-ийн Говь-Алтай салбар сургууль 2014 оны 06-р сарын 01-ээс АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.

2014 онд хичээлийн  шинэ байрны тендер зарлагдаж  ажлаа эхлээд байна.

 

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

 

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ