Захиргаа > Говь-Алтай дахь салбар сургууль

Говь-Алтай дахь салбар сургууль

Говь-Алтай дахь салбар сургууль

     Тус сургууль анх 1967 оны 10-р сарын 04-ны өдрийн АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Говь-Алтай аймагт  Анагаах Ухааны Дунд Сургууль нэртэйгээр байгуулагдсан.

     Үүний  дараа Гэгээрлийн сайд, ЭМНХЯ-ны  сайдын хамтарсан тушаалаар 1997 оны 5-р сарын 01-ний өдрийн А/176/210 тоот тушаалаар   АУИС-ийн харъяа Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Коллеж болж өргөжсөн.  2003 оноос ЭМШУИС-ийн харъяа Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Коллеж болсон.

     Анх 5 багш, 12 ажилчинтай  байсан. Одоо  1263 оюутантай, 54 багш,  32 ажилтан, ажилчидтай   үйл ажиллагаагаа явуулж байна.

1967-1974 онд тус сургуулийн захирлаар З.Гармаа

1974-1976 онд С.Губираа

1976-1991 онд С.Баасанжав

1991-1996 онд Л.Бордух

1996 – 2014 онд  Х.Оросоо

2014 оны 06 сараас М.Банзаагаяа захирлаар ажиллаж байна.

1967 онд АУДуС байгуулагдсан

1971 онд Эх баригч бага эмчийн анхны төгсөлт хийсэн

1973 онд Сувилагчийн анхны төгсөлт

1996 онд АУИС харъяа Анагаах  Ухааны төв болсон.

1997 онд  АУИС-ийн харъяа АУК болж өргөжсөн.

1999 онд Анх магадлан итгэмжлэгдсэн

2001 онд Интернетийн сүлжээнд холбогдсон

2001 онд Эм найруулагчийн ангийн анхны төгсөлт хийсэн

2002 онд Бакалавр сувилагч, Уламжлалт эмнэлгийн сувилагчийн анхны төгсөлт

2002 онд 600 оюутны багтаамжтай урлаг спортын заал ашиглалтанд орсон.

2003 онд Төгсөлтийн дараах сургалт явуулах эрх авсан.

2003 онд ЭМШУИС-ийн харъяа АУК болсон

2003 онд Зайн сургалт оношлогооны төв байгуулсан.

2003 онд Их эмчийн анги нээсэн

2004 онд 2 дахь магадлан итгэмжлэлд орж 10 жилийн эрхэээ баталгаажуулсан

2005 онд Мэдээлэл зүй, Англи хэл,  физиологи, морфологийн кабинетуудыг компьютержуулсан.

2005 онд хичээлийн 2-р байр ашиглалтанд орсон.

2006 онд Мэдээллийн сүлжээнд холбогдсон.

2006 онд Лицей сургууль байгуулах зөвшөөрөл авсан

2007 онд 40 жилийн ойгоо хийсэн.

2008 онд амьдралын босго төв байгуулсан

2008 онд Чийрэгжүүлэлтийн иж бүрэн кабинетттэй болсон

2009 онд Их эмчийн ангийн анхны төгсөлт хийсэн.

2009 онд номын санг интернетийн сүлжээнд холбосон

2010 онд 300 оюутны багтаамжтай лекцийн заал засварлаж ажилд оруулсан

2010 онд багш хөгжүүлэх төвөө компьютержүүлсэн

2010 онд Төгсөлтийн дараах сургалтын төв байгуулсан

2010 оны 7-р сарын 01-нээс ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны  сургууль болох бэлтгэлээ хийж байна.

1996-2010 оны хооронд гадаадын 12 оронд урт богино хугацаагаар 56 багш сургалтанд оролцсон

1996-2010 онд 48 багш магистрантур, докторантурт сургуулийн зардлаар суралцаж төгссөн.

1996-2010 онд сургалтын 24 кабинет тохижуулсан

2001-2010 онд давхардсан тоогоор 39 ажилчид ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос аймаг, Алша аймаг, Шинжиан Уйгарын өөртөө засах орны Урумчи хотод танилцах аялал хийсэн.

2010 онд АШУҮИС-ийн Говь-Алтай салбар сургууль болсон.

2014 онд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль болсон.

45 Жилийн түүхэн замнал

     Тус сургууль нь Ерөнхий мэргэжлийн их эмч, бакалаврын боловсролтой  сувилагч, эх баригч бага эмч, уламжлалт эмнэлгийн сувилагч, эм найруулагч, бага эмч  зэрэг 6 мэргэжлээр эмнэлгийн мэргэжилтэн  бэлтгэдэг. 1967-2011 оны хугацаанд  ерөнхий мэргэжлийн их эмч 137,  бакалавр сувилагч 299, сувилагч 1471, МУЭСувилагч 99, Бага эмч сувилагч 1498, эм найруулагч  290, Эх баригч бага эмч  1970, бакалавр эх баригч 23, нийт 5787 эмнэлгийн  мэргэжилтэн бэлтгэн гаргаж  баруун бүс нутгийн  төдийгүй өөрийн орны   эрүүл мэндийн  салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, бэхжүүлэх  бодлогыг хэрэгжүүлж байна. 

Бүтэц, боловсон хүчин

     АШУҮИС-ийн Говь-Алтай салбар сургуульд 1405 оюутан, сурагч суралцаж байгаа ба үндсэн 55 багш, нэг багшид ноогдох оюутны тоо 24.2, нийт багшийн 7.2% нь доктор, 10,9% докторант, 7.2% магистрант, 60,0% нь магистр, 14.7 % нь бакалаврын зэрэгтэй  багш нар Эмнэлзүй-Анагаахын тэнхим, Эм-биоанагаахын тэнхим, НЭМ-ийн тэнхим, Суурь боловсролын тэнхим гэсэн 4 тэнхим, захиргаа аж ахуй, Сургалтын алба, Оюутны алба, оюутны холбоо-1, оюутны клуб - 19, зөвлөл-8   үйл ажиллагаагаа явуулж байна.

     Сургууль нь 400 хүний багтаамжтай дотуур байр 2,100 хүний суудалтай 39400 номтой номын сантай, 950 суудалтай хичээлийн 2 байр, 650 оюутны багтаамжтай спорт заал, компьютерийн 3 лаборатори, лингафоны 3 кабинет,  нэг ээлжинд 800 оюутны багтаамжтай лекцийн 3 заалтай, интернетийн өрөө, микробиологи эрүүл ахуй, физиологи, ургамал судлал, эрүүл эмгэг анатомийн зэрэг 28 кабинет болон сургалтын техник хэрэгсэл, ном сурах бичгээр сайн хангагдаж 1999 онд магадлан итгэмжлэгдэж, 2004 онд 2 дахь магадлан итгэмжлэлд орж 10 жилийн хугацаагаар сунгагдсан, интернетийн сүлжээ, алсын зайн сургалт, оношлогооны төв байгуулан телеконференцийн заал сүлжээнд холбогдсон.

Хамтын ажиллгаа

     Ази номхон далайн бүсийн орны  анагаахын сургуулиудын холбоо , Шинжиан Уйгарын  Урумчи хотын Анагаах Ухааны сургууль,ӨМӨЗО-ны Альша аймгийн  Монгол эмнэлгийн хороо, олон улсын  эм зүйчдийн холбоо, сувилагчдын нийгэмлэг, хүүхдийн эмч нарын холбоо,мэдрэлийн эмч нарын холбоо, англи хэлний багш нарын холбоо, ОХУ-ын Горный Алтайн анагаахын сургуулиудтай  тус тус харилцаа холбоо тогтоон, ОХУ, Бээжин, Өвөрмонголын ӨЗО-ны Альша, Шинжиан Уйгарын Урумчи, Хами аймаг, Польш, Молдав, АНУ, Въетнам, Тайланд, Филлипин, Индонез, Сингапур, Малайз, Австри, Гонконг, Австрали, Солонгос, Англи зэрэг орнуудад мэргэжил эзэмших, дээшлүүлэх, туршлага солилцох, курс семинарт оролцох зэргээр хамтран ажиллаж байгаа ба Жи СИ ЭС Олон улсын байгууллагын  англи хэлний америк багш нар  ажиллаж байна.

     Дэлхий нийтийн жишигт ойртсон  сургалтын үйл ажиллагааг эрхлэн  явуулахын тулд ЭМЯ, БСШУЯ, АШУҮИС, түүний салбар болон бүрэлдэхүүний  сургуулиуд, ММСС, Норвегийн тусламжийн байгууллага, ДЭМБ, НҮБ-ийн  хүүхдийн сан,  НҮБ-ийн хүн амын сан зэрэг  дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  

АШУҮИС-ийн  салбар сургууль болсноор   зүүн өмнөд азийн орнуудын  түвшинд сургалтын үйл ажиллагааг ойртуулах тэдэнтэй хамтран ажиллах  боломжоор бүрэн хангагдаад байгаа билээ. Анагаах, сувилахуйн салбарын сургалтын хөтөлбөр нь Монгол улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдэж  энэхүү хөтөлбөрөөр 2011оны хичээлийн жилээс эхлэн   сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

 

2014 -2015 оны хичээлийн жилд дараах мэргэжлээр ЭЛСЭЛТ авч байна