Нүүр Ам Судлалын сургууль > Нүүр Амны Эмчилгээний Тэнхим

Нүүр Амны Эмчилгээний Тэнхим

Нүүр Амны Эмчилгээний Тэнхим

 

ТАНИЛЦУУЛГА

         ЭМЯ,  БСШУЯ-ы хамтарсан тушаалаар Нүүр ам судлалын тэнхим нь 3 тэнхим болж өргөжсөний нэг нь Нүүр Амны Эмчилгээний тэнхим юм. НАЭ-ний тэнхим нь 3 профессорын багтай шүдний цоорол судлал болон шүдний сувгийн эмчилгээ, шүдний тулгуур эд судлал, амны салстын өвчин судлал гэсэн нүүр ам судлалын томоохон салбаруудыг өөртөө нэгтгэсэн тэнхим юм. Төгсөлтийн өмнөх ба дараах сургалтууд, тэр дундаа магистр, докторын сургалт, НАЭ-ний чиглэлээр мэргэшүүлэх сургалт, урт богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг тогтмол явуулж ирсэн.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  1. Сургалт
  2. Эрдэм шинжилгээ
  3. Эмнэлэг үйлчилгээ

БҮРЭЛДЭХҮҮН 

 

Профессорын багууд:

1.Шүдний консерватив эмчилгээний баг

2.Шүдний тулгуур эд судлалын баг

3.Амны салстын өвчин судлалын баг

Тэнхимийн эрхлэгч:

Б. Баярчимэг АУ-ны доктор, дэд профессор, НАЭ-ний тэргүүлэх зэргийн эмч

Cудалгааны чиглэл: Шүдний тулгуур эд судлал

Тэнхимийн дэд профессор:

Ж. Үржинлхам АУ-ны доктор, дэд профессор, НАЭ-ний зөвлөх эмч

Судалгааны чиглэл: Амны салстын өвчин судлал

М. Соёлмаа АУ-ны доктор, дэд профессор, НАЭ-ний тэргүүлэх зэргийн эмч

Судалгааны чиглэл: Шүдний консерватив эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Тэнхимийн багш:

П. Оюун-Энх, АУ-ны доктор, НАЭ-ний тэргүүлэх зэргийн эмч

Судалгааны чиглэл: Шүдний консерватив эмчилгээ

Тэнхимийн дадлагажигч багш:

Х. Оюунхишиг, АУ-ны магистр, НАЭ-ний ахлах зэргийн эмч

Мэргэжлийн чиглэл: Шүдний тулгуур эд судлал

Г. Мөнхтуул, 2012-2014 онд НАЭ-ний нарийн мэргэжил эзэмшсэн

Судалгааны чиглэл: Шүдний консерватив эмчилгээ

Тэнхимийн лаборант:

Т. Хандсүрэн, Бакалаврын зэрэгтэй сувилагч, 2000 оноос лаборантаар ажиллаж байна.

Тэнхимийн цагийн багш нар:

Г. Болортуяа, АУ-ны доктор

М. Батсуурь, АУ-ны магистр 

 

НАЭ-НИЙ ТЭНХИМИЙН ТҮҮХ

          1995 оны 11 сард ЭМЯ, БСШУЯ-ны хамтарсан шийдвэрээр Нүүр ам судлалын салбарыг төвийн зохион байгуулалтанд оруулж Нүүр амны эмчилгээний тэнхим, нүүр амны мэс заслын тэнхим, нүүр амны согог гажиг заслын тэнхим гэсэн 3 тэнхим бүхий Нүүр ам судлалын төвийг байгуулсан.

1995-2004 Тэнхимийн эрхлэгчээр АУ-ы доктор, профессор Б. Оюунбат ажилласан.

2004-2010 Тэнхимийн эрхлэгчээр АУ-ы доктор, дэд профессор Ж. Үржинлхам ажилласан.

2010-2015 Тэнхимийн эрхлэгчээр АУ-ы доктор, дэд профессор У. Хулан ажилласан.

 

ЗОРИЛГО

          Бидний зорилго бол хуримтлуулсан уламжлал, туршлага дээрээ суурилан орчин үеийн анагаах ухааны ололт амжилтыг эмчилгээндээ нэвтрүүлж шүдний консерватив эмчилгээ, шүдний тулгуур эд судлал, амны хөндийн салстын өвчин судлалын салбарыг хөгжүүлэх юм.

 

СУРГАЛТ

           Мэргэжлийн сургалтаар нүүр амны эмчилгээ, үүний дотор шүдний консерватив эмчилгээ, шүдний тулгуур эд судлал, амны салстын өвчин судлалын чиглэлээр мэргэжлийн болон төрөлжсөн нарийн мэргэжилтэн бэлтгэх төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтыг явуулдаг.

Төгсөлтийн өмнөх сургалтаар:

         НАЭ-ний эмнэл зүйн удиртгал, шүдний цоорлын бус хатуу эдийн эмгэгүүд, шүд цоорох өвчин, шүдний зөөлцийн өвчин, шүдний холбоос эдийн өвчин, шүдний тулгуур эдийн өвчин, амны салстын өвчин –ий шалтгаан, эмгэг жам, оношлогоо, эмчилгээний үндсэн арга барилыг суралцана.

Төгсөлтийн дараах сургалтаар:

АУ-ны магистрын сургалт

АУ-ны докторын сургалт

НАЭ-ний мэргэшүүлэх сургалт

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

          НАСС-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл нь Монгол хүний нүүр амны эрхтэн тогтолцооны эрүүл, эмгэг төлөв, бүтцийн болон үйл зүйн онцлогийг хоол, хүнс, байгаль газар зүй, угсаа гарал, удам зүй, хүн амын амьдралын дадал заншилтай холбон судалж шалтгаан, эмгэг жам, эмнэл зүй, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг боловсронгуй болгоход оршино.

НАЭ-ний тэнхим дээр:

Шүдний хатуу, зөөлөн эд

Шүдний цоорол

Сувгийн эмчилгээ

Тулгуур эдийн өвчнүүд

Амны салстын эмгэгийн чиглэлээр судалгаа хийх боломжтой.

 

ЭМНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ 

         НАЭ-ний тэнхим нь хүн амд шүдний цоорол, сувгийн эмчилгээ, шүдний тулгуур эд, амны салстын өвчин, эмгэгийн талаар нарийн мэргэжлийн зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх болон эмчлэн эрүүлжүүлэх зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлж байна.

        Бид шүдний цоорлын эмчилгээ, шүдний эстетик ломбодолт, шүдний сувгийн анхан болон давтан эмчилгээнүүд, Сувагт штифт суулгах, шүдний хөдөлгөөн багасгах эмчилгээ, шүдний тулгуур ясны шимэгдлийн эмчилгээ, яс нөхөх мэс засал, буйлны пластик мэс засал,  амны салстын өвчний эмчилгээг хийж байна.

 

 

Холбоо барих хаяг

Нүүр ам судлалын сургууль - АШУҮИС-ийн хичээлийн 3-р байр

Утас: (976) 75753203

Шуудангийн хаяг: Холбоо 48-р салбар, POBox 48/111  Улаанбаатар 


Багш нар