Нүүр Ам Судлалын сургууль > Нүүр Амны Мэс Заслын тэнхим

Нүүр Амны Мэс Заслын тэнхим

Нүүр Амны Мэс Заслын тэнхим

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Товч түүх

     1995 оны 11-р сарын 26-ны өдөр  АУИС-ийн захирал Ц. Лхагвасүрэнгийн тушаалаар Нүүр ам судлалын тэнхим Нүүр ам судлалын төв болж өргөжсөнөөр Нүүр амны мэс заслын тэнхим УКТЭмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагтай нэгдэн клиник болсон нь эмчилгээ үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний ажил цогц хэлбэрээр явагдах болсон байна. Тэнхим УНТЭ-ийн эрүү нүүрний мэс заслын тасагтай байнга хамтран ажиллаж байсан бөгөөд 1992 онд ХСҮТөвд толгой хүзүүний мэс заслын тасаг, 1993 онд ЭХЭМҮТөвд Хүүхдийн эрүү нүүрний мэс заслын тасаг салбарлан төрсөн билээ. Түүнчлэн эрүү нүүрний мэс заслын төрөлжсөн тусламжийг НШЭНТөв, БХХСАХНЭмнэлэг, ГСҮТ-д үйлчлүүлэгчдэд тус тус үзүүлж байна. Тухайн үед эрүү нүүрний мэс заслын тасагт эрүү тайрах, согогийг хавиргаар нөхөн сэргээх, хоншоор тайрах, хоншоорт фрагментарный остеотоми хийх, тагнайн согогийг Филатовын гүвдрүүгээр нөхөн сэргээх, эрүү, хоншоорын хугарлыг миниплейтээр хадах зэрэг хагалгаануудыг амжилттай хийж байлаа.

 

Зорилго

Нүүр амны мэс заслын өвчнүүдийн шалтгаан, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээний зарчмыг мэдэж практикт ашиглах чадвартай бакалаврын    боловсролтой нүүр амны эмч бэлтгэхэд оршино.

НАСС-ийн шинэ байранд НАМЗ-ын тасгийг олон улсын жишигт таарсан тоног төхөөрөмжөөр  тоноглон шинээр байгуулах

Сургалт-эмнэлзүйг хослуулсан тэргүүний тэнхим болох

Төгсөлтийн дараах сургалтаар:

Нүүр амны мэс заслын мэргэжих эмч

Амны хөндийн мэс засалч

Мэргэжил дээшлүүлэх

 

Сургалт

     НАМЗ-ын тэнхим нь амны хөндийн өвчнүүд, эрүү нүүр орчмын мэдээ алдуулалт, шүд авалт, шүдний гаралтай болон шүдний бус эрүү нүүр орчмын идээт үрэвсэл, түүний хүндрэлүүд, эрүү нүүр орчмын гэмтэл, хортой болон хоргүй хавдар, эрүүний эмгэг, шүлсний булчирхайн эмгэг, нүүрний мэдрэлийн эмгэг, нөхөн сэргээх мэс засал, төрөлхийн болон олдмол гажгийн тухай онолын болон эмнэлзүйн хичээлийг заадаг.

 

Эмчилгээ үйлчилгээ

     Тус тэнхим нь НАМЗ-ын олон тооны онолын болон эмнэлзүйн судалгааг өнөөг хүртэл хийж байна. НАМЗ-ын тэнхимийн багш нар амны хөндий, эрүү нүүр орчмын хавдар, ортогнатик хагалгаа(гажиг заслын хагалгаа), эрүү нүүр орчмын согогийг нөхөн сэргээх, нүүрний хэлбэр алдагдалт, буруу зуулт(шаамий, орсгой зуулт), эрүү хоншоорын хугарал, төрөлхийн уруул тагнайн сэтэрхий, шүлсний булчирхайн эмгэг, эрүүний үений эмгэг, эрүү нүүрний гоо сайхны мэс заслын хагалгаа, нүүрний мэдрэлийн эмгэг, имплант, саатсан агт араа, эрүү нүүр орчмын үрэвсэлт өвчнүүдийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн тусламж үзүүлдэг.

 

Нүүр  амны дүрс оношлогоо

Cone-Beam Computer Tomograф (өндөр нягтралтай, өвчтөнд өгөх рентген туяаны хэмжээ бага, металийн гэрэл ойх чадварыг бууруулан зураг авах боломжтой, зураг авах хугацаа нь 8-24 сек, зургаа 3D буюу Axial, Coronal, Sagittal гэсэн 3 хавтгайд харуулж өгдөг).

Толгойн Телерентген зураг (хажуугаас болон эгц урдаас).

Эрүү хоншоорын дэлгэмэл рентген зураг (эрүүний үений зураг, телерентген зураг, гайморийн хөндийн зураг авах боломжтой).

Аман доторх зураг болох сурвалжийн оройн зураг авах

 

НАМЗ-ын тэнхимийн багш нарын АУ-ны магистр хамгаалсан сэдэв:

Л.Давааням “Эрүү нүүр орчмын нэвчээсийн тохиолдол, шалтгаан”/1995/,

Л.Хэнтий “Эрүүний хугарлын тохиолдол, шалтгаан”/1997/,

Б.Батбаяр “Шүдний хатуу эдийн найрлагыг рентген флуоресценцийн аргаар судалсан дүн”/2003/,

Г.Ботболд “АШУҮИС-ийн багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох судалгаа”/2017/ тус тус АУ-ны магистрийн зэрэг хамгаалсан байна.

 

НАМЗ-ын тэнхимийн багш нарын АУ-ны докторын зэрэг хамгаалсан сэдэв: 

Л.Давааням “Эрүү нүүр орчмын нэвчээсийн тохиолдол, шалтгаан, эмчилгээний асуудлыг боловсронгуй болгох нь”/2004/,

Л.Хэнтий “Эрүүний булангийн зөрөөтэй хугарлыг эмчлэх мэс заслын аргыг боловсронгуй болгох нь”/2007/,

Д.Уранчимэг “Монгол хүний эрүүн доорх шүлсний булчирхайн чулуужих өвчний эмнэл зүй, эдийн өөрчлөлт ба чулууны химийн найрлага”/2009/,

Б.Батбаяр БНСУ-ын Сөүлийн Үндэсний их Сургуульд “QX314 коктейл ба капсайсинийг хэсгийн мэдээ алдуулалтаар хэрэглэж өвдөлтөнд нөлөөлөх үйлчлэлийг уртавтар тархин дах мэдрэлийн эсийн идвэхжилээр тогтоох нь” /2014/,

А.Мөнхдөл БНСУ-ын Йонсей их Сургуульд “Хучуур эдийн гаралтай амны салстын дахилтат хорт хавдрын тохиолдол, эмнэлзүйн онцлог” /2016/ онд тус тус  Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

     Өнөөдрийн байдлаар НАМЗ-ын тэнхимд 62 мэргэшигч эмч нар манай хамтран ажилладаг байгууллагууд болох УНТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ШЭНТ, Төгс ялгуун эмнэлэгт тойролт хийн суралцаж байна. 

 

 И-мэйл хаяг:

АУ-ны доктор, тэнхмийн эрхлэгч А.Мөнхдөл             munkhdul@mnums.edu.mn

АУ-ны доктор, профессор Л.Давааням                      davaanyam@mnums.edu.mn

АУ-ны доктор, дэд профессор Л.Хэнтий                    khentii@mnums.edu.mn

АУ-ны доктор, дэд профессор Д.Уранчимэг              uranchimeg.do@mnums.edu.mn

АУ-ны доктор, ахлах багш, Б.Батбаяр                       batbayar.b@mnums.edu.mn  

НЭМ-ийн магистр, дадлагажигч багш Г.Ботболд      batbold@mnums.edu.mn

НАМЗ-ын тэнхмийн эмч Ж.Одхүү                              jamts@mnums.edu.mn

 


Багш нар