Нүүр Ам Судлалын сургууль > Нүүр Амны Согог, Заслын тэнхим

Нүүр Амны Согог, Заслын тэнхим

Нүүр Амны Согог, Заслын тэнхим

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

Танилцуулга: 

          АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхим нь бакалаврын зэрэгтэй нүүр амны эмчийг төрөлжүүлэн сургаж, олон улсын жишигт нийцүүлэн нарийн мэргэжлийн резидент эмч, магистр, доктор бэлтгэдэг нүүр ам судлалын сургуулийн ууган тэнхим юм. Нүүр амны согог гажиг заслын тэнхим 1995 онд байгуулагдсанаас хойш 20 удаа төгсөлт хийж 1426 орчим бакалаврын зэрэгтэй нүүр амны их эмч, түүний дотор 300 гаруй нүүр амны согог заслын их эмч, 100 гаруй нүүр амны гажиг заслын их эмч бэлтгэж гаргаад байна.

 

Түүх: 

       1995 оны 11-р сард  АУИС-ийн захирал Ц. Лхагвасүрэнгийн тушаалаар Нүүр ам судлалын тэнхим Нүүр ам судлалын төв болж өргөжсөнөөр Нүүр амны Согог Гажиг Заслын Тэнхим байгуулагдсан түүхтэй. Бид хөгжлийн 21 жилийн хугацаагаа доорх үечлэлд хуваан авч үздэг билээ.

1.Нүүр амны согог, гажиг заслын тусламжийн голомт үүссэн үе /1933-1956он/

2.Нүүр амны согог гажиг заслын тусламжийн эх суурь тавигдсaн үе /1956-1972 он/

3.Нүүр амны согог гажиг заслын тусламжийн эрчимтэй хөгжлийн үе /1972-1995 он/

4.Нүүр амны согог гажиг заслын тусламж дэлхийн нийтлэг чиг хандлагад суурилж хөгжсөн үе /1995-/

 

Эрхэм зорилго: 

       Нүүр амны төрөлхийн болон олдмол согог, гажгийн шалтгаан, эмгэг жам, ангилал, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргуудыг төгсөлтийн ба төгсөлтийн дараах сургалтуудаар зааж, нүүр ам судлалын салбарын сүүлийн үеийн ойлголт, мэдлэгтэй, нүүр амны согог гажиг заслын тусламжийг бакалаврын болон мэргэжлийн түвшинд үзүүлж, өөрийн ажилдаа шинжлэх ухаанчаар ханддаг, аливаа асуудлыг зөв талаас нь шийдвэрлэх, төлөвлөх, тайлбарлах арга барилыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай,  эх орон болон мэргэжлээ хайрлаж, мэргэжил нэгт нөхдөө хүндэлдэг, ёс зүй төлөвшсөн эмч бэлтгэх.

 

Бүрэлдэхүүн: Tэнхимд одоо ажиллаж байгаа багш нар: 

АУ-ны доктор , профессор МУ-ын хүний гавъяат эмч Н.Пүрэвжав, 

АУ-ны доктор, дэд профессор Д.Одончимэг,

АУ-ны доктор Б.Сапаар,

АУ-ны доктор Б.Отгонбаяр, 

АУ-ны докторант Ч.Гантөмөр, 

АУ-ны доктор Н.Цэнгэлсайхан, 

АУ-ны доктор Г.Ганжаргал, 

АУ-ны доктор П.Жавхлан, 

АУ-ны доктор Ж.Отгонболд, 

АУ-ны доктор Ш.Батсүх, 

АУ-ны магистр Д.Одонтуяа, 

АУ-ны магистр М.Бат-Эрдэнэ, 

АУ-ны магистрант Ч.Төгс-Оюун, 

АУ-ны магистрант М.Дэлгэрбайгал, 

АУ-ны магистрант Г.Мөнхжаргал,

Б.Баатархүү  11 багш, 3 дадлагажигч багш, 1 хичээлийн туслах ажилтан, 1 лабораторийн ажилтантай  үйл ажиллагаагаа явуулж байна. 

 

     Манай тэнхимийн хамт олноос олон улсын шинжлэх ухааны бүтээлийн шагналтан Х.Цолмон, Н.Пүрэвжав, Ч.Ганзүг, БНМАУ-ын оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн алтан медальт оюутан Н.Пүрэвжав, оюутан М.Цэцэгмаа, Ньютоны нэрэмжит шагналт оюутан Ч.Гантөмөр, Эрүүл Мэндийн Дэд Сайд Ж.Цолмон, Азийн Нүүр Амны Өвчнийг Урьдчилан Сэргийлэх Холбооны Ерөнхийлөгч, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан,  Дэлхийн судалгааны ажлын тэргүүлэгч сэтгүүл болох “Nature” сэтгүүлд монгол судлаачдаас анх удаагаа эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлсэн, НАСС-ийн захирал Г.Ариунтуул, Дэлхийн Нүүр Амны Судлаачдын Холбооны  (IADR) –ын HATTON-ны нэрэмжит залуу судлаачдын шагналт Г.Ганжаргал нарын олон улсад Монгол Улсынхаа нэрийг мандуулж яваа судлаач эрдэмтэд төрөн гарсан.

     Тус тэнхимд алтан гадас одонт 2, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 5, ардын боловсролын тэргүүний ажилтан 2, хөдөлмөрийн хүндэт медальтай 4  багш ажилладаг.

     2005 онд үндэсний анхны сурах бичиг болох “Нүүр Амны Согог Гажиг Засал” номыг хэвлүүлэн гаргажээ. 2009 онд 2 дахь удаагаа хэвлэгдэн оюутан эмч нарын ширээний ном болж чаджээ.

     Тэнхимийн багш нар 7 нэг сэдэвт зохиол, 21 ном товхимол, гарын авлага, 89 эрдэм шинжилгээний өгүүлэл, гадаадын улс орнуудад 34 бүтээл хэвлүүлж мөн  сургалт танин мэдэхүйн 6 кино хийсэн билээ.

   

Сургалт:

Төгсөлтийн өмнөх

Нүүр амны их  эмч: Нүүр амны согог гажиг үүсэх шалтгаан, эмгэг жам, эмнэл зүйг таньж, шүд амны өвчнийг ерөнхий бие организмтой холбож оношлох мэдлэгтэй, энгийн хийцтэй зэмсэг болон шүдэлбэрээр эмчилж, урьдчилан сэргийлэх ба эмчилгээний дараах зөвлөгөө өгөх чадвар бүхий мэргэжилтэн бэлдэхээр мэргэжлийн суурь 3, мэргэшүүлэх 10 хичээлийг хөтөлбөртөө тусган, Монгол Улсын Хүний Гавьяат эмч 1, профессор 1, дэд профессор 1, ахлах багш 3, багш 6, дадлагажигч багш 3, хичээлийн туслах ажилтан 1 бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эмнэл зүй, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг явуулж байна. 

Нүүр Амны техникч: Нийгмийн эрэлт хэрэгцээ, ЭМ-ийн Яамнаас гаргасан ажлын байрны тодорхойлолтонд нийцсэн мэдлэг, ур чадвар, ёс зүй бүхий шүдний техникч мэргэжилтнийг бэлтгэхийн тулд Сувилахуйн сургуулийн тэнхимүүд нь өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ерөнхий суурь 12, мэргэжлийн суурь хичээл 11, мэргэшүүлэх 7 хичээл, нийт 30 хичээлүүдийг сургалтын хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал: Нүүр Ам Судлалын Сургуулийн Шүдний техникч мэргэжлийн ангид заавал судлах мэргэжлийн суурь Нүүр амны анатоми хичээлээр оюутанд нүүр ам судлалын  шинжлэх ухааны ойлголтыг зааж, амны хөндийн эрхтнүүд, шүдний бүтэц, үйл ажиллагааны онцлогийг эзэмшүүлдэг бөгөөд мэргэшүүлэх хичээлүүдээр гүнзгийрүүлэн зааж, сургадаг.

 

Төгсөлтийн дараах

Нүүр амны согог засалч эмч: Нүүр амны согог заслын төгсөлтийн дараах сургалтаар шүдний цөгцний, эгнээний согог, бүрэн шүдгүйдлийг оношлох, авагддаг болон авагддаггүй шүдэлбэрээр сэргэн засах, эмчлэх, урьдчилан сэргийлэх онолын мэдлэг, дадлага, чадвар, хандлага эзэмшсэн, ёс зүйтэй, эрүүл мэндийн салбарын бүх түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай согог заслын мэргэжлийн эмч бэлтгэж байна.                                      

Нүүр амны гажиг засалч эмч: Нүүр амны гажиг заслын төгсөлтийн дараах сургалтаар хүн амын дунд тохиолдох шүд ургалтын болон шүд эрүүний гаж хөгжлийг оношлох, зэмсгээр засаж эмчлэх, урьдчилан сэргийлэх онолын мэдлэг, дадлага, чадвар, хандлага эзэмшсэн, ёс зүйтэй, эрүүл мэндийн салбарын бүх түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай гажиг заслын мэргэжлийн эмч бэлтгэж байна.

 

Судалгаа:

Тэнхимийн эрдэм судалгааны ажлын чиглэл: Монгол хүний нүүр амны эрхтнүүдэд (шүд, шүдний тойрон эд, шүд шүдлэлтэнд

тохиолдож буй өвчин эмгэг, согог, гажгийг монгол орны байгал, газар зүй, цаг уур, хоол хүнс, уламжлалт зан заншилтай холбон, дэлхийн жишигт нийцүүлэн судалж, оношилгоо эмчилгээний, урьдчилан сэргийлэх өвөрмөц арга зүйг боловсруулах явдал юм.

 

Холбоо барих (Contact us):

Хаяг: АШУҮИСургуулийн 3-р байр, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 2-21

 


Багш нар