Нүүр Ам Судлалын сургууль > Хүүхдийн Нүүр Амны Өвчин, Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим

Хүүхдийн Нүүр Амны Өвчин, Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим

Хүүхдийн Нүүр Амны Өвчин, Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим

Түүх:

Нүүр Ам Судлалын Сургуульд Хүүхдийн Нүүр Амны Өвчин Судлал, Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхмийг АУИС-ийн захирлын 2000 оны 01 сарын 07-ны өдрийн A/02 тоот тушаалын 7-р хавсралтаар 4 багшийн орон тоотойгоор нүүр амны эмчилгээ, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг заслын тэнхмүүдээс мэргэжлийн багш нарыг зохих цагуудтай нь авч байгуулсан. 2004 оны 5 дугаар сарын 1-нд тус тэнхмийг татан буулгасан хэдий ч 2006 оны 9 сарын 1-нээс дахин зохион байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

НАСС, Нүүр Амны Эрүүл Ахуйн холбоо, ЭМШУИС-ийн удирдлага, хамт олны дэмжлэгээр БСШУЯ-ны сайдын 2009.12.02-ны өдрийн 535 тоот тушаалаар D720409 мэргэжлийн индекстэй, 4 жилээр 150 кредит сургалтаар бакалавр мэргэжилтэй нүүр амны эрүүл ахуйч бэлтгэх, өдрийн ангийг 2010-2011 оны хичээлийн жилд нээсэн. 2010.09.29-ний өдрийн Б/20 тоот тушаалаар 10-р сарын 1-наас Тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Л. Мөнгөнцэцэг ажилласан.

ХНАСУС, НАЭА-н тэнхим нь 2014.09.01-нээс нэгдэн Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхим нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Б. Оюунцэцэг ажиллаж байна.

 

Бүрэлдэхүүн:

Тус тэнхим нь 8 багшийн орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

1. Тэнхимийн эрхлэгч: Б. Оюунцэцэг АУ-ны доктор, дэд профессор. 1996 онд АУ-ны магистр, 2005 онд Японы Окаяамагийн их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, 2011 онд дэд профессор. 1993 оноос багш, 2006 оноос тус Тэнхимийн эрхлэгчээр, 2011 оны 9 сараас НАСС-ын дэд захирлаар хавсран ажиллаж байна.

2.Тэнхимийн профессор: АУ-ны доктор, профессор Л. Мөнгөнцэцэг. ЭМШУИС-д 1996 онд АУ-ны магистр, 2001 онд Анагаах Ухааны докторын зэрэг, 2008 онд дэд профессор, 2011 онд профессор болсон. 2000-2004 онд ХНАСУС-ийн Тэнхимийн эрхлэгч, 2006 оноос багш, 2010-2014 онд нүүр амны эрүүл ахуйн Тэнхимийн эрхлэгч, 2014.09сараас тус Тэнхимийн профессор багшаар ажиллаж байна.

3.Тэнхимийн багш: АУ-ны магистр Ш. Мөнх-Од. 1998 онд ЭМШУИС-д АУ-ны магистрийн зэрэг хамгаалсан. 1993 оноос багшаар, 2011-2013 онд НАСС-ийн сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан.

4.Тэнхимийн багш: АУ-ны доктор Б. Цэлмэг. 2004 онд ЭМШУИС-д Анагаах ухааны магистрийн зэрэг хамгаалсан. 2011 онд Японы Токушимагийн их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг  хамгаалсан. Тус тэнхимд 2011.09 сараас багшаар ажиллаж байна.

5.Тэнхимийн багш: АУ-ны магистр М. Хосбаяр. 2006 онд Солонгос улсын Кюнгбук их сургуульд Анагаах ухааны магистрийн зэрэг хамгаалсан. 2011 онд тус тэнхимд цагийн багшаар, 2010 оноос нүүр амны эрүүл ахуйн  багшаар ажиллаж байна.

6.Тэнхимийн багш: АУ-ны магистр Ж. Дэлгэрцэцэг. 2006 онд ЭМШУИС-д Анагаах ухааны магистрийн зэрэг хамгаалсан. 2012.09 сараас тус тэнхимд дадлагажигч багш, 2015 оноос багшаар ажиллаж байна.

7.Тэнхимийн дадлагажигч багш: АУ-ны магистрант А. Өнөрзул. 2012.09 сараас тус тэнхимийн хүүхдийн нүүр амны мэс заслын хичээлийн дадлагажигч багшаар ажиллаж байна.

8.Тэнхимийн дадлагажигч багш: АУ-ны магистрант А. Сувданчимэг. 2014.09 сараас тус тэнхимийн дадлагажигч багшаар ажиллаж байна.

 

Сургалт:

ХНАСУС тэнхим нь бакалаврын сургалтаар:

-       Хүүхдийн нүүр амны эмнэл зүйн удиртгал

-       Хүүхдийн нүүр амны эмчилгээ

-       Хүүхдийн нүүр амны мэс засал

-       Хүүхдийн нүүр амны согог, гажиг засал

-       Нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг хичээлүүдийг НАСС-ийн III, IV, V дамжааны оюутнуудад, Анагаах Ухааны болон МУА-ын салбарын оюутнуудад нүүр амны өвчний урьдчилан сэргийлэлтийн сонгоны хичээлийг заадаг. 

Нүүр Амны Эрүүл Ахуйн III, IV дамжааны оюутнуудад:

-       Нүүр амны эмчилгээний эмнэл зүйн удиртгал

-       Нүүр амны согог гажиг заслын эмнэл зүйн удиртгал

-       Нүүр амны мэс заслын эмнэл зүйн удиртгал

-       Шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлт

-       Шүдний тулгуур эдийн өвчний урьдчилан сэргийлэлт

-       Шүдний сувгийн эмчилгээний туслалцаа зэрэг чиглэлүүдээр хичээл заадаг. 

Төгсөлтийн дараах мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалт явуулж, эмнэл зүй, эрдэм шинжилгээний ажилтай хослуулан НАСС, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Эмнэлэг, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхдийн эрүү нүүрний мэс заслын тасгийг суурилан үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Судалгаа:

Тус тэнхим нь жилд 2-3 удаа Япон, Тайван, Солонгосын профессоруудтай хамтарсан лекц, семинар, гар дадлагын сургалтуудыг нүүр амны их эмч, резидент эмч болон оюутнуудад зориулан тасралтгүйгээр явуулсаар ирсэн бөгөөд Монгол улсын томоохон бүс нутгууд болох Увс, Ховд, Дорнод, Дорноговь зэрэг аймгуудад Тайваний шүдний мэргэжилтний холбоотой хамтран төслийн хүрээнд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийн, зөвлөгөө өгч, нутгийн иргэд, эмч нарт сургалт хичээлийг амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Хүүхдийн шүдний өвчлөл, тархалтыг түүнд нөлөөлж буй хүчин зүйлстэй холбон судалгаа, шинжилгээний ажил хийгддэг.

 

Холбоо барих: НАСС, ХНАСУС тэнхим, 402, 403 тоот

 


Багш нар