Нүүр Ам Судлалын сургууль > Нүүр Амны Технологи, Эрүүл Ахуйн Тэнхим

Нүүр Амны Технологи, Эрүүл Ахуйн Тэнхим

Нүүр Амны Технологи, Эрүүл Ахуйн Тэнхим

 

     НАСС, НАЭА-н холбооныхон  уйгагүй хөөцөлдөж, ЭМШУИС-ийн удирдлага хамт олны дэмжлэгээр БСШУЯ-ны  сайдын 2009-12-02-ны өдрийн  535 дугаар тушаалаар D720409 мэргэжлийн индекстэй, 4 жилээр 150 кредит сургалтаар бакалавр мэргэжилтэй НАЭ-ч бэлтгэх, өдрийн ангийг 2010 -11 оны  хичээлийн жилд  ЭМШУИС-д шинээр нээж 25-30 оюутан элсүүлж авах тусгай зөвшөөрлийг олгосон. Шийдвэрийн дагуу 2010 оны 6 сард ЭМШУИС-д оюутан элсүүлэх журмын дагуу уралдаант шалгалтаар НАЭА-н анхны ангид 25 оюутан шинээр элсүүлж авсан.

     НАЭА-н анги нээгдсэнтэй холбогдуулан ЭМШУИС-ийн захирлын 2010-09-29 ны өдрийн Б\20  тоот тушаалаар НАЭА-н тэнхим байгуулж, эрхлэгчээр 10–р сарын 1 нээс АУ-ны доктор, д\проф Л.Мөнгөнцэцэгийг  томилж  ажилуулсан байна.

     2011 оны 4-р сарын 12 ноос АУ-ны магистр М.Хосбаярыг дадлагажигч багшаар, 2011 оны 12 дугаар сараас Цагаансондор эмнэлэгийн захирал, тэргүүлэх зэргийн их эмч Г.Цогзолмаа, Оранже эмнэлэгийн захирал, АУ-ны доктор Д.Долгормаа, Молор-Цахиур эмнэлэгийн захирал, тэргүүлэх зэргийн их эмч  С.Цэрэндулам нарыг клиникийн багшаар тус тус ажилуулахаар ЭМШУИС-ын захирал, НАСС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэж өргөжүүлэн ажиллаж байна.

Тэнхмийн эрхлэгч Л.Мөнгөнцэцэг 1996 онд АУ-ны магистр, 2001 онд АУ-ны докторыг УБ хотод хамгаалсан. 2005 онд дэд профессор, 2011 онд профессор цолыг хүртсэн.

Тэнхмийн багш М.Хосбаяр 2006 онд Солонгос улсын Кюнгбук Үндэсний Их Сургуульд АУ-ны магистрийн зэргийг “Өөр өөр pH орчин бүхий сүүний хүчлийн уусмалд амалгам ломбоны зэврэлт, хатуулаг байдлыг судалсан нь” сэдвээр хамгаалсан.    


Багш нар