Нүүр Ам Судлалын сургууль > НАСС-ийн Шүд, Эрүү Нүүрний Эмнэлэг

НАСС-ийн Шүд, Эрүү Нүүрний Эмнэлэг

НАСС-ийн Шүд, Эрүү Нүүрний Эмнэлэг

 

    НАСС-ийн эмнэлэг нь Финлянд Улсын Засгийн Газар, Финляндын Олон Улсын Тусламжийн ЛКА байгууллага, Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн хамтарсан “Амны хөндийн эрүүл мэнд” төслийн хүрээнд 1997.09.19-нд АУИС-ийн Нүүр ам судлалын сургууль дээр “Төгсөлтийн Дараах Сургалтын Төв” нэртэйгээр байгуулагдан нүүр амны өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр ажиллаж ирсэн.

     2007 оноос эмнэлгийн үйл ажиллагаа өргөжин нүүр амны эмчилгээ, нүүр амны согог, гажиг засал, шүдний имплант, гоо сайхны мэс засал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нүүр амны тусламж, төрөлхийн уруул тагнайн согогтой хүүхдийн хэл яриа засал, нүүр амны дүрс оношлогооны чиглэлээр эмчилгээ үйлчилгээ явуулж эхэлсэн.

     НАСС-ийн эмнэлэг нь 2009 онд ЭМШУИС-ийн “Эрхэс” зөвлөх поликлиникт харъяалагдсан ба “Эрхэс” шүдний клиник нэртэйгээр 11 эмч, 2 сувилагч, 1 дүн бүртгэгчийн орон тоотой ажиллаж байв.

    Тус эмнэлгийн даргаар 2007-2010 оны 9 сар хүртэл анагаах ухааны доктор, профессор Б.Оюунбат, 2010 оноос анагаах ухааны доктор М.Соёлмаа ажиллаж байна.

Эмч нар: 

      Х.Оюунхишиг  НА-ны эмч, магистрант

      Ж.Цолмонсүрэн НА-ны эмч, дүрс оношилогооны эмч 

      Б.Амартүвшин НА-ны эмч, АУ-ны магистр

      П.Сандагсүрэн НА-ны эмч, АУ-ны магистр

      Б.Сүглэгмаа НА-ны эмч, АУ-ны магистр

      Гаукар НА-ны эмч

      Ө. Аззаяа НА-ны эмч, докторант

      Б. Булган  НА-ны эмч, докторант

      Г. Бат-Эрдэнэ  Хүний их эмч, АУ-ны магистр

     Т. Гаукар НА-ны эмч

     Э.Ундрах НА-ны эмч

     Б.Гэрэлтуяа НА-ны эмч

     А. Сандаг-Очир НА-ны эмч

     Б.Булган НА-ны эмч, дүрс оношлогооны эмч

Сувилагч: Ч.Ринчинтогтох НА-ны сувилагч, АУ-ны магистрант

                Х.Отгондулам НА-ны сувилагч

Дүн бүртгэгч: Б.Мөнгөнцэцэг

     “Эрхэс” шүдний клиник нь 2011 оны 11 сард ЭМШУИС-ийн НАСС-ийн “Шүд Эрүү Нүүрний Эмнэлэг” буюу бие даасан их сургуулийн эмнэлэг болон өргөжиж 40 үзлэгийн суудал, нүүр амны дүрс оношлогооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 5 тасаг, 1 кабинет, 34 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр нүүр ам судлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээний үйл ажиллагаа явуулж байна.

Бүтэц:

     Нүүр амны эмчилгээний тасаг, Нүүр амны мэс засал, имплантын тасаг, Нүүр амны согог, гажиг заслын тасаг, Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нүүр амны тусламжийн тасаг,  Хэл яриа заслын кабинет, Нүүр амны дүрс оношлогооны тасаг, ариутгалын хэсэг.

-       2007 онд “Шүдний Имплантын төв”

-       2008 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж үзүүлэх” кабинет

-       2007 онд Уруул тагнайн төрөлхийн согогтой хүүхдийн хэл, яриа заслын кабинет,

     2011.09 сард Сонсгол Хэл, яриа заслын кабинет тус тус байгуулагдан эмч нарийн мэргэжлийн  эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж байна


Багш нар