БиоАнагаахын сургууль > Ерөнхий эрдмийн тэнхим

Ерөнхий эрдмийн тэнхим

Ерөнхий эрдмийн тэнхим

       

         Ерөнхий эрдмийн тэнхим нь 2015-2016 оны хичээлийн шинэ жилээс эхлэн Анагаахын физик мэдээлэл зүйн профессорын баг, Химийн  профессорын баг, Биеийн тамирын профессорын баг гэсэн шинэ бүтцээр, нийт 24 багш ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Тэнхимийн эрхлэгч Доктор. профессор Л.Ажнай 

Түүх  

1975 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийн реакторын тушаалаар Хими-Физикийн тэнхим байгуулагдаж байсан.

1984 оноос Физик-Химийн тэнхим

1991 оноос Био-физикийн тэнхим

2002 оноос Анагаахын физик мэдээлэл зүйн тэнхим

2014 оноос Ерөнхий эрдмийн тэнхим болсон.

    2003-2004 оны хичээлийн жилд тэнхимийн эрхлэгч Л.Ажнай-ын санаачилгатайгаар Эрүүл мэндийн мэдээлэл зүйч ангийг нээж,  2016 оны байдлаар 10 анги төгссөн.

        Тэнхимийн эрхлэгчээр Н.Дамдинсүрэн(1984-1988), дэд эрдэмтэн К.Окас(1991-1992), доктор С.Баттулга(2010-2013), доктор, профессор Л.Ажнай(1992-2010, 2014-одоог хүртэл) нар, багшаар  Н.Дамдинсүрэн(1974-2002), С.Дамдинсүрэн(1975-1980), Ж.Гомбожав(1971-2004), Ц.Сүхбаатар(1980-2012), Н.Мөнхцэцэг(1985-2005), К.Окас(1990-1992), С.Баярсайхан(1990-1995), Д.Нарандалай(1998-2001), Н.Амартүвшин(2000-2002), Ц.Оюунчимэг(2001-2008), Б.Цогбадрах(2002-2006), С.Баяртайван(2001-2002), Д.Цогтбаяр(2006-2008), Ш.Энхээ(2006-2008), Д.Мөнх-Очир(2011-2014), Б.Ганчөдөр(2011-2014) нар, хичээлийн туслах ажилтнаар Цэндсүрэн, Энх-Амгалан, Бүрнээ, Л.Долгор, Б.Михлай, Н.Памсүрэн нар ажиллаж байжээ.

       2003 оноос дэд профессор Ж.Гомбожавын санаачлагчаар ЭМШУИС-н харьяа БУГСА сургуулийг нийслэлийн 21-р сургуулийг түшиглэн байгуулсан.

Химийн тэнхимийн эрхлэгчээр Ц.Намсрай(1975-1995), Д.Энэбиш(1995-1998), Н.Даваасүрэн(1998-2005), Д.Энхмаа(2005-2009), Ж.Мөнхцэцэг(2009-2014), Ө.Батцэцэг(2012-2014) нар ажиллаж байсан ба ахмад багш нар профессор Ц. Намсрай, профессор Н. Даваасүрэн, химийн ухааны магистр И. Чилхаа, дэд профессор Б. Лхайжав, дэд профессор З. Ичинхорлоо, дэд профессор С. Даваахүү, дэд профессор  Б. Сүхбаатар нар ажиллаж байв.

      Биеийн тамирын профессорын баг нь 2008-2013 онуудад Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимийн харъяа байсан ба 2013-2015 онд ББЭМТэнхим болж биеэ даасан бөгөөд тэнхимийн эрхлэгчээр Х.Цэрэнвандан, Ц.Энхтөр нар ажиллаж байв. 2015 оноос Ерөнхий эрдмийн тэнхимийн харъяа болсон. Биеийн тамирын салбарт ажиллаж байсан ахмад багш дасгалжуулагч, ажилтан нар: Н.Лувсандаш, Д.Содномзундуй, Н.Чоён, П.Дагвасүрэн, Д.Загдсүрэн, Д.Алтангэрэл, Б.Насанбаяр, Б.Доёддорж, Л.Баатархүү, Б.Чулуунцэцэг, Ч.Наранбаатар, Г.Саранцэцэг, С.Төмөрсуурь, Л.Оюунгэрэл.

 

Зорилго

            Орчин үеийн сургалтын технологид суурилсан, өндөр мэдлэг чадвар бүхий, эрдмийн зэрэг цолтой багш нар эмч, эмнэлгийн ажилтан болохоор суралцаж буй суралцагсдад бие даан бүтээлчээр сурч боловсрох болон суурь шинжлэх ухааны мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшихэд боловсролын үйлчилгээ үзүүлэх.

 

Бүрэлдэхүүн

Ерөнхий эрдмийн тэнхим нь дараах бүрэлдэхүүнтэй.

1.    Анагаахын физик мэдээлэл зүйн профессорын баг

2.    Химийн профессорын баг

3.    Биеийн тамирын профессорын баг

 

Анагаахын физик мэдээлэл зүйн профессорын багийн ахлагч Доктор, профессор Л.Ажнай

Ахлах багш нар: Р.Оюунбилэг, С.Баттулга (ТУ-ны доктор), Л.Пүрэвдолгор (ФУ-ны доктор), Ч.Баасандорж(АШУҮИС-н оюутны албаны дарга)

Багш нар: Л.Жаргалбат(ФУ-ны доктор), Т.Ахыт(АУ-ны магистр), Ч.Галбадрах(МУИС-н докторант), Э.Доржпагма(АУ-ны магистр)

Дадлагажигч багш нар: Ц.Жавзмаа (ШУТИС-н докторант), Т.Цэрэнлхам(ФУ-ны магистр), Одгэрэл (АШУҮИС-н магистрант), Д.Сүгжлхам(магистрант).

Хичээлийн туслах ажилтан Б.Байгаль

 

Химийн профессорын багийн ахлагч дэд профессор Д.Энхмаа

Ахлах багш нар: доктор Ө.Батцэцэг, доктор Г.Эрдэнэчимэг

Багш болон дадлагажигч багш нар: Магистр П.Орхонтуяа, Магистр М.Алтантогос, Магистр П.Мөнх-Эрдэнэ, Магистр П.Золжаргал, Магистр А.Гэрэлмаа

Хичээлийн туслах ажилтан магистр Э.Уугангэрэл

Биеийн тамирын багийн бүрэлдэхүүнд:

П.Мөнхзул биеийн тамирын багш, спортын мастер, магистр, Биеийн тамирын профессорын багийн ахлагч

Х.Цэрэнвандан биеийн тамирын багш, спортын мастер, магистр

Н.Сүхбаатар биеийн тамирын багш,спортын мастер, магистр

Ч.Мөнхбат биеийн тамирын дадлагажигч багш спортын мастер, магистр

Н.Оюунцэцэг: үйлчилгээний ажилчин

 

Сургалт

Анагаахын физик мэдээлэл зүйн баг

2003-2004 оны хичээлийн жилээс эхлэн тус тэнхим дээр ЭММЗ ангийн элсэлтийг авч 2016 оны байдлаар нийт 10 төгсөлт хийж 148 оюутан төгссөн.

 

Төгсөлтийн өмнөх

 

Анагаахын физик мэдээлэл зүйн баг

АШУҮИС-н нэгдүгээр дамжааны оюутнуудад Анагаахын физик, Хэрэглээний математик хичээлүүд болон сонгон суралцах Мэдээллийн технологи, мэдээллийн систем хичээлүүдийг заана.

Ерөнхий Эрдмийн тэнхимийн харьяа Эрүүл Мэндийн Мэдээлэл зүйч ангид Мэргэжлийн суурь (Програмчлалын хэл, Магадлалын онол, математик статистик, Электроник г.м), Мэргэшүүлэх (Вэб програмчлал, Дүрс боловсруулалт, Компьютер загварчлал г.м) нийт 98 багц цагийн хичээлүүд зааж байна.

Эрүүл мэндийн мэдээлэл зүйч анги нь 2007 онд анхны төгсөлтөө хийж байсан ба шилдэг төгсөгч Т.Ахыт, Э.Доржпагма, Б.Одгэрэл нар тэнхимдээ багшилж байна.

Эрүүл мэндийн мэдээлэл зүйн ангийн оюутнууд болон анагаахын физик мэдээлэл зүйн багийн багш нар хамтран жил бүр АШУҮИС-н нэгдүгээр дамжааны оюутнуудын дунд “Мэдээллийн технологи, мэдээллийн систем” чиглэлээр олимпиад зохион байгуулдаг ба ЭММЗ мэргэжлийн ангийн оюутнуудын дунд “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-г зохион байгуулж, шилдгээ тодруулдаг билээ.

Химийн баг 

 АШУҮИС-ийн АСБД, ЭМСБД-д Анагаахын хими – I, Анагаахын хими – II хичээл, эмийн болон эмийн шаталсан ангид аналитик химийн

хичээл, Биоанагаах, эмзүйн ангид физик-коллоид химийн сонгон хичээл, сувилахуйн сургуулийн ангиудад ерөнхий хими, органик хими, аналитик химийн хичээлүүдийг анагаахын практик, хэрэглээтэй холбон заан чиглүүлж байна.

Биеийн тамирын профессорын баг

АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 1-р курсийн оюутнуудад биеийн тамираар хичээллэх эрүүл ахуйн үндэс, өөрөө өөрийгөө эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, оюутны ядаргаа биеийн алжаал тайлах чиглэлээр 3 багц цагийн хичээл сургалтыг явуулдаг.

  

Төгсөлтийн сургалтанд

Био-Анагаах ухаан(кибернетик) чиглэлийн магистрантын сургалтад нийт 10 төрлийн мэргэжлийн болон сонгон суралцах хичээлүүдийг(Био-информатик, хиймэл оюун ухаан, интернет програмчлал г.м) зааж байна.

 

Судалгаа

Иончлогч биш цацрагийн биологийн үйлчлэл

Цаг уурын хүчин зүйлээс хамаарах эмгэгийн төлөв, загварчлал

Биологийн загварчлал

Боловсрол судлал

Эмнэлгийн мэдээллийн бүртгэлийн систем

ЭМ-н байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн бүртгэлийн систем

Зүрх судасны математик загварчлал

Фитохимийн судалгаа

Допинг үйлчлэлтэй бодисын судалгаа

Пестицидийн судалгаа

Химийн боловсролын судалгаа

Ус, эрдсийн судалгаа

Багш, ажилчид, оюутнуудын бие бялдрын хөгжилтийн талаарх болон тэдний ерөнхий үзүүлэлт, чийрэгжилтийн түвшин ба хөдөлгөөний хомсдлын судалгаа

ЕБС-ийн сурагчдын бие бялдрын үзүүлэлт болон амьдралын хэв маягийн судалгааны ажлууд тус тус хийгдэж байна.

 

Холбоо барих

Ерөнхий Эрдмийн Тэнхим, Эм зүй Био-Анагаахын сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111, Улаанбаатар хот 14210, Монгол Улс

Утас:11-329065

Факс: 976-11-329065

ajnai@mnums.edu.mn

purevdolgor@mnums.edu.mn

enkhmaa@mnums.edu.mn

munkhzul.p@mnums.edu.mn

 


Багш нар