Анагаах Ухааны Сургууль > Яаралтай Тусламж, Мэдээгүйжүүлгийн Тэнхим

Яаралтай Тусламж, Мэдээгүйжүүлгийн Тэнхим

Яаралтай Тусламж, Мэдээгүйжүүлгийн Тэнхим

 

Танилцуулга

       АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Яаралтай Тусламжийн Тэнхим нь 2015 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 5 багшийн бүрэлдхүүнтэйгээр өөрийн сургалт, судалгаа, эмнэлзүйн үйл ажиллагааг явуулж байна.

     Орчин үеийн Анагаах Ухаан, Эмнэлгийн үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь цочмог өвчин эмгэг, гэнэтийн осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээ хэлбэрээр хөгжиж байна. Хамгийн өргөн судлагдаж, олон тооны шинэ менежмент болон технологийг нэвтрүүлэн ажиллаж буй энэхүү салбарт бид олон улстай хөл нийлүүлэн алхаж, Монгол улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, анагаах ухааны боловсролд өөрсдийн тэргүүлэх байр суурийг үргэлж хадгалан манлайлан хөгжүүлэх үүрэгтэйгээр оролцдог юм.

    Тус тэнхим нь амь тэнссэн анагаах ухааны чиглэлээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулан өөрийн салбарын мэргэжилтнүүдээ бэлтгэх, хөгжүүлэхийн зэрэгцээ, эмнэлзүйн салбарт өөрсдийн хүч болоцоог үргэлж дайчлан тэргүүлэх мэргэжилтнүүдийн хувиар манлайлан ажиллаж, салбарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг удирдан чиглүүлж, шинэ технолог, инновацийг нэвтрүүлэх түүчээ нь байхыг эрмэлзэнэ.

 

Тэнхимийн түүх

Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн түүх нь тус их сургуулийн мэс заслын тэнхимийн түүхтэй салшгүй холбоотой.

 - МУИС-ийн ректорийн тушаалаар Ерөнхий Мэс Заслын Тэнхим 1944 оны 8-р сарын  1 өдөр анх

байгуулагдаж эрхлэгчээр АУ-ны доктор профессор Н.Ф.Березкин ажиллаж байжээ.

-1944 – 1953 оны хооронд ЗХУ-аас зөвлөх багшаар уригдан ирсэн П.В.Рыжов, В.Н.Топольский, Карамеров

зэрэг олон эрдэмтэн профессорууд ажиллаж байжээ.

- 1953-1960 үны хооронд үндэсний багш нараас анхны тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн хожмоо

академич болсон Т.Шагдарсүрэн ажиллаж байсан.

- 1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль байгуулагдаж, ерөнхий ба тодорхой мэс заслын тэнхим

бий болж эрхлэгчээр нь АУ-ны доктор Т.Шагдарсүрэн, В.Ичинхорлоо ажиллаж байв.

- 1967-1994 оны хооронд Ерөнхий болон мэс заслын арга барилын тэнхимийн эрхлэгчээр

Проф. П.Долгор ажиллаж байв.

- 1995 оноос мэс заслын I тэнхимийн эрхлэгчээр Б.Гоошийг томилж, мэс заслын II тэнхимийн

эрхлэгчээр Ч.Пунцаг нар нь ажиллаж байв.

- 2002 онд мэс заслын I тэнхим болон II тэнхим нэгдэж эрхлэгчээр нь АУ-ын Доктор,

дэд профессор О.Сэргэлэн ажиллаж байна.

- Мэс заслын тэнхимийн бүрэлдүүнд Ардын эмч Г.Лхагважав, эмч Н.Одсүрэн, Л.Ганболд нар эрчимт

эмчилгээ, мэдээгүйжүүлгийн хичээл зааж сургалт, судалгааны нэг бүрэлдэхүүн хэсэг болсоор иржээ.

- Ардын эмч Г. Лхагважав эмнэлзүйн ажлын зэрэгцээ оюутан сурагчид, сувилагч, мэдээгүйжүүлгийн

мэргэжлийн эмч сургах ажилд идэвхийлэн оролцож олон зуун шавь нарыг сурган хүмүүжүүлж, олон арван

ном орчуулж, эмхэтгэн гаргах замаар тухайн салбарын хүний нөөцийг бэлтгэх ажилд жинтэй хувь нэмрээ

оруулжээ. 1990 онд Г. Лхагважав нь элэг цөсний замын мэс заслын эмчилгээг амжилттай хөгжүүлсний дүнд

мэс заслын тэнхимийн багш Проф. П.Долгор, Б.Гоош, Н.Даваацэрэн, Г.Нямхүү А.Отгондалай нартай хамт

Монгол Улсын Төрийн шагнал хүртжээ.  

- 2015 онд мэс заслын тэнхимээс Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхим бие даасан тэмхим болон

салбарлаж эрхлэгчээр нь АУ-ны доктор, Проф. Л.Ганболдыг томилжээ.

 

Зорилго:

          АШУҮИС-ийн оюутан сурагчдад, эмч мэргэжилтнүүдэд эмнэлгийн яаралтай тусламжийн мэдлэг эзэмшүүлэх, арга барил, дадалд сургах, төгсөлтийн өмнөх дараах сургалтын цахим хөтөлбөрийг боловсруулан гаргах, суралцах арга зүйг хөгжүүлэх, ИСНЭ-ийн мэдээгүйжүүлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламжийг зохион байгуулан хэрэгжүүлэх, яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн чиглэлээр судалгаа, сургалт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэх үндэсний  болон олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй, манлайлан оролцох зэрэг болно.

 

Бүрэлдэхүүн:

Л.Ганболд-Тэнхимийн эрхлэгч

Ө.Билгүүн-Ахлах багш

О.Соёмбо-Багш

С.Бурмаа-Багш

Н.Наранпүрэв-Багш

 

Төгсөлтийн өмнөх сургалт:

          Яаралтай тусламжийн хичээл шинэчилсэн хөтөлбөрийн дагуу АУС,  ЭЗБА, НАСС, Монгол улмажлалт анагаах ухаан  зэрэг салбар сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн дагуу эмнэлгийн анхан шатны тусламж, яаралтай тусламжийн хичээлийг орж байна. Үүнд: АУС-ийн +4 хөтөлбөрийн 4-р блок, 21-р дамжаа, эмнэлзүйн дадлагажуулах сургалт болон МАУ-ны V дамжаанд яаралтай тусламжийн хичээлийг мэдлэг эзэмшүүлэх, дадлага, арга барилд сургах чиглэлээр зохион байгуулж байна.

        2015-17 оны хичээлийн жилүүдэд багш нарын санаачлагаар дотоод нөөц бололцоогоо дайчлан Яаралтай тусламжийн хичээлийн 2 кабинет байгуулан ажилласан нь цаашид өргөжин оюутны бие даалтын төвийн яаралтай тусламжийн арга барилын салбар кабинет болон өргөжлөө. Зураг 2. (зураг 2. Арга барил эзэмшүүлэх өрөө №1, оюутны бие даалтын төвийн IV давхарт 405-р өрөө)

    Яаралтай тусламжийн хичээл, семинарын зарим хэсгийг компьютерт дүрсжүүлсэн өвчтөн(virtual patient)-ний тохиолдолд суурилсан цахим сургалтыг хичээлийн хөтөлбөрт нэвтрүүлсэн нь оюутан сурагчдын идэвхийг сэргээсэн үйл ажиллагаа боллоо. Зураг 3. (зураг 3. Компьютерт суурилсан дадлага сургалтын өрөө №2, оюутны бие даалтын төвийн V давхарын 503-р өрөө )

 

Төгсөлтийн сургалт:

          Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний чиглэлээр АУ-ны докторын сургалтанд 2, мастерийн сургалтанд 4 эмчийг элсүүлэн эрдэм судлалын ажлыг нь удирдаж байна. 

 

Төгсөлтийн дараах сургалт:

          АШУҮИС-ийн эрдмийн болон мэргэжлийн сургалтын албаны үйл ажиллагааны хүрээнд Мэдээгүйжүүлэг, Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээний чиглэл тус бүрээр резидентийн шинэчилсэн хөтөлбөр гаргаж холбогдох байгууллагаар баталгаажуулж, дээрх чиглэлүүдээр жил тутам 20-30 резидент элсүүлэн авч сургаж байна.

          2015-2018 оны хичээлийн жилд Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн чиглэлээр 4 төрлийн кредит сургалтын төлөвлөгөө хөтөлбөр гарган холбогдох байгуулгаар батлуулан сургалт явуулах эрхийг авсан болно.

          Мөн резидентийн сонгон сурах чиглэлүүдэд яаралтай тусламжийн хичээлийг хамруулан төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан гаргажээ.

 

Судалгаа:

          ДЭМБ-ын Яаралтай болон Мэс заслын тусламжийг чадавхижуулах хөтөлбөр (EESC)-ийн хүрээнд хөдөөгийн эмнэлгийн яаралтай болон мэдээгүйжүүлгийн  тусламжийн хүртээмж, хүний нөөц, чанарын талаар мэс заслын тэнхимийн багш нартай хамтран явуулж байна. 

          Дээрх судалгааг өөрийн орны сум, сум дундын эмнэлэгт хийхээс гадна Лаос Улсын анхан шатны эмнэлгүүдтэй харьцуулан явуулж зөвлөмж гарган олон улсын хамтарсан төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. 

          Проф. Л.Ганболд Ланцет сэтгүүлийн зөвлөлөөс зохион байгуулсан тогтвортой хөгжлийн эрин үеийн мэс заслын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон судалгаанд оролцож тус сэтгүүлд 2015 онд нийтлэгдсэн “Global Surgery 2030: evidence and solutions for achieving health, welfare, and economic development” өгүүллийн хамтран зохиогчоор оролцсон байна.

          Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн докторант М.Наранпүрэв нь Монгол Улсын яаралтай тусламжийн хүртээмж чанарыг цаг бусын нас баралтын тохиолдлын тархалт, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний өнөөгийн байдал сэдвээр АУ-ын докторын зэрэг хамгаалж, докторант Ё.Бямбасүрэн хавдар өвчний үед өвдөлт намдаар ажилбарт аргууд, Х.Баялагмаа үений мэс заслын мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаалтын онцлог зэрэг чухал сэдвүүдээр судалгааны ажлаа хийж хамгаалах шатандаа орсон байна.

 

Холбоо барих:

 Л.Ганболд                      99145624                    ganbold@mnumus.edu.mn

Ө.Билгүүн                      89022003                    bilguun@mnumus.edu.mn

О.Соёмбо                       99151824                    soyombo@mnumus.edu.mn

С.Бурмаа                       99851418                    burmaa.s@mnumus.edu.mn

М.Наранпүрэв                 99055747                  naranpurev@mnums.edu.mn


Багш нар